Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлалаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.17) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа.

Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлосон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-18 01:20:17

УИХ-ын ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ГОЛ АСУУДАЛ БОЛ ҮХЦ-ийн ГИШҮҮДИЙГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛЖ,ХАЛАХ АСУУДАЛ БАЙХ ЁСТОЙ.УЧИР НЬ ҮХЦ ҮХ-ийн ЗАРИМ ЗААЛТЫГ "ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН" ЯВДАЛ.ГЭТЭЛ ИЙМ ЭРХ ҮХЦ-Д БАЙХГҮЙ.ТЭР ЗААЛТ НЬ "ЕС,ЗГ-ын ГИШҮҮНИЙ 4-өөс ИЛҮҮГҮЙ ГИШҮҮН УИХ-ын ГИШҮҮНИЙ АЛБАН ТУШААЛЫГ ХАВСАРЧ БОЛНО" ГЭСЭН ЗААЛТ ЮМ.ЭНЭ ЗААЛТЫГ УИХ 2019 ОНД ҮХ-д НЭМЭЛТЭЭР ОРУУЛСАН.ҮҮНИЙГЭЭ УИХ ЁСЧЛООД,ҮХ-ийн НЭГЭН АДИЛ ЭХ ХУВИЙГ НЬ ЕР-Д ХАДГАЛУУЛАХААР ӨГСӨН.ЭНЭ ЗААЛТ ҮХ-ийн НЭГЭН АДИЛ ОДООГ ХҮРТЭЛ ХҮЧИНТЭЙ,УЛС ДАЯАРАА ДАГАЖ МӨРДӨЖ БАЙГАА.ҮХ-ийн ЭЛ ЗААЛТЫГ ҮХЦ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЭРХ БАЙХГҮЙ.ҮХ-д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЭРХ ГАГЦХҮҮ УИХ-д Л БАЙДАГ.МАН 2014 ОНД "ДАВХАР ДЭЭЛ"-г ЭСЭРГҮҮЦЭН ТӨВ ТАЛБАЙД ТОМ ЖАГСААЛ ХИЙЖ БАЙСАН.ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЖ,ҮХ НОЦТОЙ ЗӨРЧИЖ,ҮХ-ийн ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ,УЛС ТӨР,НИЙГМИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛРУУ ТҮЛХСЭН,ҮХЦ-ийн ҮҮРГЭЭ ШУДАРГААР,ХАРААТ БУСААР ГҮЙЦЭТГЭХ ЧАДАМЖГҮЙ БОЛСОН ЭНЭ ҮХЦ-ийг БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ЭГҮҮЛЭН ТАТАЖ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ,ҮҮНИЙГ Л УИХ ХЭЛЭЛЭН ШЙДВЭРЛЭ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.