МҮИС нь 100 орчим хөтөлбөрийн зөвшөөрөл авсан Ч 200 хөтөлбөрөөр элсэлт авчээ
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 13 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа мэдээлсэн. Мөн төрийн өмчит найман их сургуульд нэр бүхий их, дээд сургуулиудыг нэгтгэсэн.
Тэгвэл, Л.Энх-Амгалан сайд нэмэлт мэдээлэл өгөх үеэрээ МҮИС буюу Монголын Үндэсний Их сургуулийн талаарх сэдвийг дахин хөндлөө.
Тэрбээр "Нэр давхардуулан ашиглаж буй асуудлаар нь би шүүхэд гомдол гаргасан, энэ бол оюуны хулгай. Шүүхээс эвлэрэх санал тавьсан. Би эвлэрэхгүй.
Есдүгээр сарын 15-нөөс өмнө шуух хурал болохгүй хойшилсоор байвал шүүгч болон маргааны талаар баримт дэлгэнэ" гэсэн юм. Мөн МҮИС нь БШУЯ-гаас 100 орчим хөтөлбөрийн зөвшөөрөл авсан ч 200 хөтөлбөрөөр элсэлт авчээ.
Иймд 40 гаруй хөтөлбөрийг нь цуцалсан талаар БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир мэдээллээ
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.141] 2022-08-22 10:18:52
Энэ сургуулийг төгссөн ГЗБ мэргэжилтэй инженер нэгийг ажилуулсан. үнэхээр юу заасан байнаа л гэж бодсон. Бие дааж сурах чадваргүй, сурах арга барил суугаагүй нөхөр байсан. Багш нартай нь ярилцахад маш сайн хүүхэд гэдэг тодорхойлолт өгөөд байдаг. Бусад сургууль төгсөгчидтэй харьцуулах юм биш. Чанаргүй сургууль. Хичнээн аав ээжийн мөнгийг төлбөр нэрээр авч хулхидаж байгаа бол.
Зочин [202.126.89.122] 2022-08-20 10:29:04
Тийм сүрхий юм бол та нар өөрсдөө байр байшин бариад,багш нар олоод,оюутан элсүүлээд үз л дээ.Материаллаг баазын хувьд сайн шүү дээ.Орон байр гэдэг чинь хамгийн чухал шүү
mr [203.98.76.176] 2022-08-20 05:13:14
хөдөөний хэдэн малчдын хүүхдүүдийг мөнгийг нь саасан сургууль
Зочин [64.119.16.200] 2022-08-20 04:56:33
Энэ олон жил Боловсролын яам Мэргэжлийн хяналт хянаж явж байгаагүй гэсэн үг үү? Өмнөх сайд, бүр өмнөх ЗГ… Эсвэл албан тушаалтнууд мэдсэн ч мэдээгүй царайлж, ийм сургуулийг байлгаад байсан юм биш үү. Хэн нэг мэргэжилтний дэмжлэг дор хаяж орсон л байж таараа.
Энэ [103.10.21.242] 2022-08-20 03:59:38
Энэ нэг даварсан сургуульд хариуцлага тооцож чадахгүй засаг төр гэж байна уу олон залуусыг хохироож бнашдээ
Зочин [66.181.160.71] 2022-08-19 23:28:40
Энэ сургууль чинь их эмч төгсгөж баллаад байх юм
Зочин [66.181.185.41] 2022-08-19 10:43:47
өөрсдөө тарцгаа. дунд сургуулиудас дор их сургууулиудад багш байхгүй, дадлаг хийчих газаргүй лабгүй
Zochin [64.119.16.99] 2022-08-19 09:48:00
МҮИС удахгүй байхгүй болно доо