Амиа алдсан цэргүүд хоногоор нэмэгдэж, аж ахуйн няраваа хүртэл генерал болгон салбараа дампууруулсан Г.Сайханбаяраас хариуцлага нэхье
Засаг хөдлөх нь тодорхой болсон энэ үед Л.Оюун-Эрдэнийн танхимд хэн нь үлдэх, эс үлдэх тухайд нийгэм хэлэлцэж байна. Энэ удаагийн “Явах уу, үлдэх үү” булангийн эзэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр. Тэрбээр уг албанд томилогдоод яг хоёр жилийг үдэв. Түүний батлан хамгаалахын салбарыг удирдаж байгаа хугацаанд Монголын армид хар бараан үйл явдал бишгүй өрнөлөө.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн баасан гариг буюу наймдугаар сарын 19-ний өглөө Хилийн цэргийн 0306 дугаар ангийн салбарын орлогч, ахлах дэслэгч зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл учруулсан байна. Арваад хоногийн өмнө цэргийн ангийн барилга дээр ажиллаж байсан 017 дугаар ангийн дэд ахлагч тогонд цохиулж нас барсан. Зэвсэгт хүчинд тохиосон энэ уй гашуутай залгаад 327 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч залуу Хэрлэн голд живж хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Мөн улсын баяр наадмын үеэр Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэрэг барилга дээр ажиллаж байгаад өөд болсон. Дээрх золгүй явдлуудаас гадна өнгөрсөн зургадугаар сард дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан 18-хан настай хүүгийн ходоод нь задарч харамсалтайгаар нас барсан хэрэг нийгмийг цочирдуулж байв. Одоо хүртэл энэ хэргийн учир шалтгаан тодорхой болоогүй. Энэ мэтчилэн Монголын армид ардын хүүхдүүд ар араасаа амиа алдсаар байг уу. Нас барсан цэргийн тоо хоног, хоногоор нэмэгдсээр байг уу. Монголын армид эрүүл саруул очсон аавын хөвгүүд эрэмдэг зэрэмдэг, эсвэл шарил нь буцаж ирдэг боллоо.
Г.Сайханбаярыг ажлаа авснаас хойш арваад цэрэг армид амиа алджээ. Энэ бол батлан хамгаалахын салбар ямар ч бодлогогүй эмх замбараагүй, эх захгүй явж байгаагийн наад захын жишээнүүд. Уг нь Г.Сайханбаяр генералыг анх сайдаар томилж байхдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх туйлын аз жаргалтай сэтгэл хангалуун байсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан тэрбээр “Батлан хамгаалахын салбарыг мэргэжлийн хүн удирдах болсонд сэтгэл хангалуун байна” гэж тодотгож байв. Тэгэхэд нь Г.Сайханбаяр генерал ч хариуцлагатай ажиллана гэдгээ цэрэг хүний хувиар нэр төртэйгөөр хэлж байсан. Мань хоёр цэргийн сургуульд хамт номын дуу сонсож байсан эртний андууд гэгддэг. Нэг нь өнөөдөр Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, нөгөөх нь Батлан хамгаалахын сайд болсон ангижавууд Монголын армид ёстой дураараа дургиж байгааг өөр олон жишээнээс харж болно.
Тэдний үед хурандаа цолтой бүхэн генерал болдог болох нь. Г.Сайханбаяр сайд болсноор газар, хэлтсийн дарга нар хүртэл генерал болдог жишгийг харуулж байна. Энэ бол Монголын армийн түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл. Хоёр нийгмийн үед нийлээд 180-аад генерал төрж байв. Харин сүүлийн үед улиралд л тав таваар нь генерал төүүлдэг жишиг тогтоолоо, тэд.
Үүгээр зогсохгүй Г.Сайханбаяр сайд дайн өдөөгч ОХУ-ын цэрэг, зэвсгийг хээрийн сургууль нэрийн дор эх орондоо залсан. Уг үйлдлээрээ манай улс ОХУ-ыг дэмжиж байгаа мэт ойлголтыг дэлхий дахинд өгчихлөө. Г.Сайханбаяр сайдын алдаатай, мэдрэмжгүй бодлогын уршгаар армид алба хаах хүнгүй, дайн үүсгэсэн орны өнгөнд авчирлаа. Батлан хамгаалахын салбарыг дампууруулж байгаа Г.Сайханбаяр бол яах аргагүй явах ёстой сайдын тоонд орно.
ӨДРИЙН СОНИН: Мөнхжаргалын МӨНХЦЭЦЭГ
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.194] 2022-08-25 06:52:23
аа үхсэн буурал үст зоригийн алуурчин гэгддэг бат-үүл улсын баатар байхад цэрэгт насаараа ажилласан хүмүүс генерал болоход яадгийн ёстой түй май л бна
Мөнжаргал [192.82.74.103] 2022-08-23 13:45:48
Уучлаарай нэг анги гэж бчиигдээд байдаг У. Хүрэлсүх_ Г. Сайханбаяр , Г. Ариунбуя нар нэг анги биш шүү. Г. Саханбаяр 1988 оны төгсөлтийн Ерөнхий цэргийн анги , У. Хүрэлсүх 1989 оны төгсөлтийн Улстөрийн анги, Г. Аиунбуян 1989 оны төгсөлтийн Ар талын анги
Мөнхжаргал [192.82.74.103] 2022-08-23 13:42:38
Цэрэг дайчид амиа алдаж буй нь зөвхөн арми бус хилийн цэрэг, дотоодын цэрэг, цагдаа , тагнуул гээд нас барж буй нь эмгэнэл. Гэхдээ хилийн цээрг, дотоодын цэрэг амиа алдсаныг БХЯ - нд бүү нялзаа. Тэр салбаруудхууль зүйн яаманд харъяалагддаг юм
Зочин [103.57.92.129] 2022-08-23 05:49:18
Мэдлэг боловсролтой хүн баых ёстой биз дээ
АРМИ ЦЭРЭГ [202.179.25.140] 2022-08-23 05:13:57
ХҮНИЙ ЦЭРЭГ ТЭЖЭЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ БОЛ ЦЭРЭГ АРМИАР БҮҮ ОРОЛД .... МОНГОЛ ТӨР МЯНГА ТҮМЭН ЖИЛ ЦЭРЭГ АРМИА ТЭТГЭЖ, ЦЭРЭГ АРМИ НЬ ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА БОЛСООР ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН.
Зочин [202.131.233.10] 2022-08-23 04:37:06
ЭНХИЙН ЦАГТ ЭНЭ ОЛОН ГЕНЕРАЛ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ
Дайн [202.126.90.33] 2022-08-22 13:11:45
Генералуудын гавъяаг бид хэзээ хүртэх бэ?Төсөвт нилээн дарамт болж байгаа байх.
Сараа [114.30.17.19] 2022-08-22 10:51:40
Агуу их орос орныг дэмжих нь зөв шүү. Украин бол шалны алчуур шүү дээ. Путин ерөнхийлөгч Украиныг газрын хөрснөөс арчиж чадна бас аварч чадна
Зочин [192.82.74.103] 2022-08-23 13:44:01
Мэдрэлт
Зочин [202.126.88.94] 2022-08-22 07:09:25
Ер нь их нотой хүн дэээ
Зочин [202.126.88.92] 2022-08-22 06:48:21
Хил дотоодынэ цэрэг БХЯ-нд хамаагүй. Мэдлэг боловсролоо дээшлүүл сэтгүүлч дээ.:
Зочин [202.126.90.110] 2022-08-22 06:39:21
Арми, хилийн цэрэг болон дотоодын цэргээ яалгаж байж юм бичээрэй.
Зочин [192.82.74.103] 2022-08-23 13:41:03
Тийм ээ
Pee [202.131.225.197] 2022-08-22 06:23:54
Ene hun Mongol Ulsiin zevsegt huchind suuliin 32 jil baigaagui bodlogiin shinechlelt hiij zevsegt huchnii doctrine shineer hiisen hun.
Зочин [103.57.95.253] 2022-08-22 06:15:37
МАН улс орныг самарч дууссан. Улс орон гэхээс нам гэж мөнгө хусдаг нөхрүүд аргагүй ч
зочин... [202.21.109.47] 2022-08-22 05:26:31
Сайханбаярыг сайн шалгах хэрэгтэй....Нэргүй саналын хуудас юм уу... Хөндлөнгийн ИРГЭДИЙН төлөөлөлөөр шалгуулах хэрэгтэй...Нэлээд юм гарна шүү.....
Чааваас сэтгүүлч ээ [1.75.226.130] 2022-08-22 05:26:10
Аль нь БХЯ-нд аль нь ХЗЯ-нд харьяалагддагаа ч мэдэхгүй бичсэн мэдээ гэж нохойн баас. Хилийн цэргийн анги нь хаана, дотоодын цэрэг нь хаана харьяалагддаг талаар эхлээд судлаад үзээрэй хөөрхий
Мөнхцэцэгээ [202.126.88.127] 2022-08-22 05:16:44
Хүчний байгууллага хилийн цэрэг зэвсэгт хүчнээ ялгаж байж хүнээс захиалга авч бичвэрээ үйлдээрэй
АСУУЛТ [202.179.25.140] 2022-08-22 04:52:15
ИЙМ ЮМ БИЧҮҮЛЖ БАЙГАА ХҮН ТЭГЭЭД ОРОНД НЬ ОЧИХ ЮМ УУ... 30 ЖИЛД ГАНЦ УДАА МЭРГЭЖЛИЙН ХҮН САЛБАР УДИРДЛАА. ОРОНД НЬ ХЭН ОЧИХ УУ ... УЛС ТӨРЧИД ТА НАР УУ .....
Зочин [202.126.88.86] 2022-08-22 15:03:44
хол очиж хуц. Сайханбаяр бол авлигачин.Яамынхаа төрийн нарийн бичгийн даргаар санхүүгийн хэлтсийн дарга авлигачинг, Барилга инженерийн цэргийн даргаар бас нэг түрийвч нэгтэй авлигачинг томилсон. Хариуцсан салбарынх нь өчнөөн мянган залуу офицер ахлагч нар орон гэргүй байхад албан тушаалын орон сууцнаас хоёрыг авч өөрийн болон хадам ээж хоёуланд нь үнэгүй шахуу өгсөн.Өөрйин өрөөсөн дугуй авлигачин генерал хурандаа нартаа албан тушаалын байрнуудыг 5-24 саяар хувьчлах тушаал гаргасан. Тэд нь хямдхан авсан байрнуудаа 10 нугалсан үнээр дамлан зарсан. Түүний балгаар өнөөдөр армиас олон зуун залуу офицер ахлагч нар халагдаж байна.
Зочин [202.21.109.47] 2022-08-22 04:32:31
Гурван сая хүнтэй улс оронд олон генералын хэрэг гарахгүй.Энэ Г.Сайханбаярыг шалга,цэргийн гэмт хэрэгтэнг дэмжигч цэргийн гэмт хэрэгтэн мөн учраас олон улсын шүүхэд өг.Монголын энхтайванг эвдэн бусниулах ухаангүй бодлого явуулсныг шалгаж шийгэлийг өг.