Үйлийн үрээ эдэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүд ээ! Үйлийн үрээ эдлэх ч болно!!
Х.Баттулга Ерөнхийлөгчид зориулан түүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байх бүх тохироог намын даалгавраар гарамгай гүйцэтгэсэн Цэцийн бузар гар төрөө дахин бузартууллаа. Уншигч танд эргэн сануулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргалаа.
Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүллээ. Харин хуулийн тавдугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн талаар Үндсэн хуулийн Цэцээс мэдээлсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн нь Х.Баттулгыг унагах гэсэн зөвхөн түүнд зориулсан заалт байв.
Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болсон. Ингэж л ҮХЦэц тусгайлан хүнд зориулан 2021 онд хамгийн том луйвардалт, хамгийн том завхарлаа эхлүүлсэн юм. Харин өнөөдөр нэгхэн жилийн дараа төрийнхөө эсрэг ард түмний эсрэг бүр ч том алдаа гаргалаа. Ийм цэц ийм захиалгат улс төрийн зарц нарыг Цэцийн танхимаас хөөж гаргах ч багадна. Үндсэндээ Цэцийн гишүүд үйлийн үрээ эдлэх цаг болсон, үйлийн үрээ эдлэх цаг ирнэ. Л.Түдэв гуайн "Хамгийн муу муухай хүмүүс өөрсдийнх нь толгой дээр өтгөн шингэнээ асгаж байхад тоодоггүй ард түмэнд надад хэлэх үг байхгүй" гэсэн байдаг. Энэ хүмүүс ард түмнийхээ дээрээс өтгөн шингэнээ МАН-ын сайд болохыг хүссэн шуналтнуудын заавраар асгалаа. Ийм дархлаагүй төр байхад энэ улсын тусгаар тогтнол, иргэдийн эрхийн талаар яриад ч хэрэггүй аж.
МАН-н захиалгаар Үндсэн хуулийн цэцийн энэ хүмүүс Төрийн эрхийг хууль бусаар авах нөхцлийг Их суудлын хуралдаанаараа бүрдүүлсэн. Үйлийн үр нь ирэхийн цагт бултах газар байдаггүйг цэцийн гишүүдэд дахин нэг сануулая.
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.104] 2022-08-27 01:49:21
тэр Чинбат гэдэг ясан толгойт толгой нь аль хэдийн өнхөрсөн сүгийг хурдан зайлуул
Зочин [202.21.116.5] 2022-08-26 07:15:34
Улс төрчдийн тоглооомын байгууллага гэдгээ хэд дахин нотолсон шүү дээ
иргэн [150.129.143.171] 2022-08-25 16:36:47
Монголыг хамгиян их хорлосон урвагч хулгайч Батиуьгыг Монголыг минь Оросд аваачиж тушаах бузар ажлыг нь ЦЭЦ болон Эрлэнэ 2 зог оо он Сайн Энэ 2 2 уулаа адгийн амьтад ч бүр адгийн адгийн зжтгжрийг зог оо он ачтай
Зочин [66.181.160.32] 2022-08-25 10:19:15
Хэлэх муу үг алга. Дандаа улс төрчдийн бохир захиалгыг биелүүлдэг хүн дүрст сармагчингууд.
Иргэн [59.153.112.100] 2022-08-25 05:41:25
МАН ийн -ноёрхол арай дэндэж байна.Цаг нь дуусаж байгаа!!!!!!цаг хугцаа байдаг -- одоо бүрэн бүрэлдэхүүнээр нь бүгдийг Зайлуулаач .Нөгөө баривчилаад байдаг цагдаа хаачсан !!!!!!энгийн иргэдийг барьдаг шиг ёстой баривчлах мөн шдээ!!!!@чааваас Эдний намаас болж одоо өвөл тог дулаангүй байх юс уу хайш юм Тэнэг!!!!!!!!!толгойн ажилгаагүй!!!!!!!@
Зочин [202.9.40.48] 2022-08-25 05:24:57
Tsets buruu zuil hiij bna
Зочин [202.126.89.8] 2022-08-25 04:50:31
Засгийн газраа яаж бүрдүүлэх нь ерөнхий майдын бүрэн эрх.Эн бол улс төржих сэдэв биш.Цэцийн гаргасан шиг шийдвэрийг харин улсын их хурал Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж,Ерөнхий сайдад боломж олгох нь зөв
Зочин [122.201.31.105] 2022-08-25 04:32:11
ҮХЦ ийг огцоруулах хэрэгтэй юм бна даа . ҮХЦ ийг ард түмэн сонгож ҮХ иа хамгаалах хэрэгтэй юм бна шүү Монголчуудаа . ҮХ ийг хамгаалах ҮХЦ нь ҮХ иа дураараа тайлбарлаж , дураараа өөрчилдөг байж таарахгүй ээ
Зочин [202.126.90.19] 2022-08-25 04:21:47
МАНгасууд бүр даварлам
Монгол [46.114.145.88] 2022-08-25 04:16:07
Ууртай ноёны урагшгүй албатууд буруу булхайтай зүйл хийхдээ мөн ч гарамгай юм да
ЗОЧИН [202.131.229.246] 2022-08-25 02:57:04
АЛЬ МУУ МУУХАЙ ЮМ МОНГОЛООС Л ГАРДАГ БОЛЖ ДЭЭ
ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-25 00:56:41
ХЭН НЭГЭН, АЛЬ НЭГ НАМЫН ЗАХИАЛГААР БҮР ҮНДСЭН ХУУЛЬД УДАА ДАРАА ХАЛДАЖ ЗААЛТУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЭН ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭНЭ 9 ХҮН СҮГНҮҮДИЙГ ОГЦРУУЛЖ ХӨӨЖ ЯВУУЛЖ, ЭРҮҮ ҮҮСГЭЖ ШАЛГАН ЯЛЛАХ ЁСТОЙ, ЭНЭ БОЛ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, СОЁЛТОЙ, АРДЧИЛСАН ГАДААД ОРОНД БОЛ АРД ТҮМЭН ИЙМ ҮХЦ-ийг АЛЬ ЭРТ БАЙРЫГ НЬ ЭЗЛЭН БАРЬЖ АВААД ХӨӨЖ ЗАЙЛУУЛНА, МАНАЙД БОЛ ХӨДЛӨХГҮЙ НАЛАЙГААД Л УНТУУ АРД ТҮМЭН НОЙРНООСОО Ч СЭРЭХГҮЙ.
Зочмн [150.129.143.144] 2022-08-25 01:09:19
ЦЭЦИЙН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ХОВХОЛЖ НААД БАЙГУУЛЛАГАА НОЙРНООС НЬ СЭРЭЭГЭЭЧ ЭЭ.ХҮНИЙ БӨГС ИЛЖ БАРИАД БУЗАРТСАН БАЙНА ШҮҮ.60%ийг НЬ СОЛЬ ЭРХ БАРИГЧ НАМД ДАЛДАГНАЖ ҮЙЛЧИЛДЭГ БОЛЖЭЭ.Х.БАТТУЛГИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХГҮЙ ГЭСЭН МАНы ЗАХИАЛАГААР ҮНЭН НҮҮР ЦАРАЙ НЬ ТОДОРЧ ИРСЭН ДЭЭ.ОДОО ҮНДСЭН ХУУЛИЙН МАНААЧ БИШ ЗАСВАРЛАГЧ БОЛЖЭЭ ДЭЭ
Зочин [192.82.90.107] 2022-08-25 00:54:01
Хуулийн хулгай дээрэм хүчирхийлэл , захиалгат хэрэг гээд хийхгүй юмгүй газар юм бнаа..
Зочин [202.126.89.35] 2022-08-25 00:52:10
Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юм байхгүй гэж хөөрөгдсөөр төрийн эсрэг гэмт хэргийн баг бүрдүүлждээ.Томилж болсон юм,огцруулж бас хуулийн хатуу шийтгэл ногдуулах эрх нь ард түмэнд байгаа шүү!!!
монгол [202.55.191.194] 2022-08-25 02:57:18
энэ хоёр намын хулгайчууд хоорондоо үзээд л байг, эднүүсийг дахин сонгож болохгүй шүү.