Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэснийг хүчингүй болгохоор тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.22.64] 2022-08-26 00:01:17

МАН, ЭНЭ УИХ ҮХЦ-ТЭЙ ДАЛДУУР ХУЙВАЛДАН ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛАН ҮХ-ийн ЗААЛТЫГ ҮХ ЗӨРЧҮҮЛЭН БАЙЖ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛААД ҮХ-д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЗАМААР ЗГ-ын ХЭДЭН Ч ГИШҮҮН УИХ-ын ГИШҮҮН БАЙЖ БОЛОХ, УИХ-ын ГИШҮҮДИЙН ТООГ ДУРААРАА НЭМЭХ, СОНГУУЛИЙН СИСТЕМИЙГ ӨӨРЧЛӨХ ЗАМАА НЭЭЖ АВЛАА, ҮХЦ НЬ ҮХ-ийг САИХИН ХАМГААЛАХ БУС МАН, ЭНЭ УИХ-ын УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГА БИЕЛҮҮЛДЭГ ГАЗАР БОЛОВ, МАН, ТҮҮНИЙ УИХ ҮХ-д ХЭДЭНТЭЭ ХУЛГАЙН ГАРАА ДҮРЖ НӨХӨӨСТЭЙ ДЭЭЛ ШИГ СЭГЛЭЖ ХАЯЛАА ДАА, МОНГОЛ УЛС, МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАН ГЭХ МАФИЖСАН ХУЛГАЙЧДЫН САВРААС МУЛТРАХ ХУВЬСГАЛ ХИЙЖ БАЙЖ ЭНЭ САВРААС ҮҮРД АНГИЖИРЧ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ЗАМД ЭГНЭГТ ОРНО, ЭС БӨГӨӨС ТАМЫН ТОГООНЫ ЁРООЛРУУ ЖИВНЭ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.