“Энэ жил 443 мянган автомашин хөдөлгөөнд оролцож 0 зогсох магадлалтай тооцоо гарсан“

Aдмин / Хууль

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрээр "Манай хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даац улам бүр хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа болон импортоор орж ирсэн тээврийн хэсэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдаж байгаа нь бага байна. Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давсан. Зорчилтын хурд 8.7 км/цаг болж ачаалал ихэсч байна.

Өнгөрсөн жилийн мөн үед буюу ЭЕШ-ын хоёрдугаар ээлжийн шалгалтын үед амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор хязгаарлаж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн эрчим өсчихсөн, 418 мянган автомашин хөдөлгөөнд оролцох тооцоо байсан бол энэ жил 443 мянган автомашин зорчих тооцоо гарч, 8-аас доош км/цагийн хурдтай болж, 0 зогсох тооцоо судалгаа гарсан" гэдгээ хэлэв.

Угтаа бол 2022 оны төсөвтөө түгжрэл бууруулна гэж 450 тэрбум төгрөг баталсан. Энэ мөнгө хаана юунд зарцуулагдаж байна? ТҮГЖРЭЛ ХЭДЭН ХУВЬ БУУРСАН БЭ? гэдгийг асуумаар байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.35] 2022-08-29 03:47:33

байрнууд маш эмх замбараагүй баригдсан, замын орц гарц муу, замтай хэт тулгаж бариулснаас болсон. нэгэнт байшин хөдлөхгүйгээс хойш 0 зогсолт байнга тохиолдоно.

Зочин [103.10.21.250] 2022-08-26 02:38:57

Юу ч хийхгүй тэг зогсоно гээд яриад байхуу ийм тийм юм хийсэн одоо арга мухардлаа чадахгүй нь гээд хэлчиж бгаач нохойноосч дор дарга нараа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.