Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Их Хурлын дарга Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг биечлэн танилцууллаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.


Сэтгэгдэл

зочин [103.10.22.64] 2022-08-27 00:10:31

УИХ ЁСЧЛООД ҮХ-ИЙН НЭГЭН АДИЛ ХҮЧИНТЭЙГЭЭР ЕР-д ХАДГАЛУУЛАХААР ӨРГӨН БАРИХАД НЬ үхц ӨӨРӨӨ ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЖ, ҮХ ЗӨРЧИЖ, ҮХ-ИЙН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН БНА, ЭНЭ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖ ҮХЦ ҮХ ЗӨРЧСӨН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙГ УИХ ДАГАЖ ҮХ-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ БНА ГЭЭД ЁСЧЛОХГҮЙ БУЦААХ НЬ ХАМГИЙН ЗӨВ БОЛНО. ҮҮНИЙГ ЯАХЫГ АРД ТҮМЭН ХАРНА, ЕР-Ч ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХ ХУВИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЁСЧЛОХ АВААС ЕР-Ч ЭНЭ ҮХЦ-ийн ҮХ-ИЙН ЭНЭ ХУУЛЬ БУС ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭСЭН ҮГ БОЛНО,ЕР-Ч ҮХЦ ЭРХЭЭ ХЭТРҮҮЛЖ ҮХ ЗӨРЧИЖ ҮХ-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ДАГУУ ХИЙСЭН УИХ-ын ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ ЁСЧЛОЖ ХЭРХЭВЧ БОЛОЛХГҮЙ. ОДОО ҮХЦ, УИХ-ЫН ҮХ-Д ОРУУЛСАН ДЭЭРХ АЛДААГ ЗАСАХ ГАНЦХАН БОЛОМЖ МУ-ын РӨНХИЙЛӨГЧ ГЭХ ИНСТИТҮЦЭД ҮЛДЛЭЭ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.