Амны хаалт зүүсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж хоёул хохирч, шийтгүүлэв
Худалдааны төвд зохион байгуулагчаар ажилладаг Б нь тус төвд лангуу түрээслэгч У-д “маскаа зүү” гэх шаардлага тавьжээ. Хариуд нь У "чамаар заалгахгүй” гэж хэлснээс болж маргалдан, улмаар харилцан зодолдов.
Зодооны улмаас У нь Б-д хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, хацар, чамархай, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархай, баруун сарвуунд зулгаралт гэмтэл учруулсан. Харин Б нь У-д хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зулай, дагз, хамар, зүүн хацрын зөөлөн эдийг гэмтээжээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт У.., Б.. нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцэв.
Иргэн Б.., У.. нар дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос шүүгдэгч Б.., У.. нарт 500 мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь оногдуулах санал гаргасан ба уг ялыг аль аль нь хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхээс Б.., У… нарыг нэг нэгэндээ хүч хэрэглэн халдаж бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.., У.. нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, тэдэнд 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.
Нэг нэгнээ хүндэлдэггүй, асуудлыг хүчээр шийдвэрлэх гэдэг, биеэ барих чадваргүй, тэвчээргүй байдал нь уг хоёр залууг бие биеэ гэмтээх, цаашлаад эрүүгийн ял шийтгэл хүлээх шалтгаан болов.
Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Сэтгэгдэл
зочин [59.153.84.246] 2022-08-29 08:21:56
Энэ бол ёстой л хувь хүнтэй шууд холбоотой асуудал. Яагаад бид өөрсдөөсөө өө харахгүй хүнээс өө хардаг болчихсон юм бэ. Нэг л их уур уцаартай хүмсүүд. Хаа явсан газраа хэл амаа билүүдчихсэн юм шиг л ярвайсан уурласан хүмүүс бий болжээ.
Zochin [202.9.46.145] 2022-08-28 15:43:08
Yamaan omogrtoi,yarvagar mongolchuud yanadaa
Торгууль [103.10.21.250] 2022-08-28 11:16:36
Торгууль нь багадсан бнашдээ энэ улсад иймэрхүү юм байнга байдаг өндөр торгуультай бол цөөрнө
Зочин [103.229.122.56] 2022-08-27 18:38:28
Нөхөр нь ах дүү нартайгаа нийлээд эхнэрээ зодчихож эхнэр цагдаад өгсөн боловч цагдаа 500000-р торгочихож ахиад нөхөр эхнэрээ зодов эхнэр хүүхдүүдийн хичээл сургууль орох гээд бхад торгуульчихвий гээд цагдаад мэдэгдэж чадахгүй байж байхымдаа
MGL [106.166.60.167] 2022-08-27 02:30:38
ULSAD MAANI 1 SAY ORJEE BOLJ BNA SHUU NEGNEE HUNDEL
зочин [192.82.84.196] 2022-08-26 13:48:05
Xоорондоо уралцcаар байгаад тэнэг болчихсон ард түмэн дээ... монголчууд бид чинь. балга бензинийхээ төлөө л Oрост урваж мэдэх залхуу иргэдтэй...
Зочин [202.9.46.139] 2022-08-26 23:22:20
Хоорондоо ийм л таарамжгүйгээсээ болж хөгжихгүй байгаа юм.
Зочин [188.162.254.89] 2022-08-26 10:33:22
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин [64.119.19.198] 2022-08-26 10:12:45
Ярагчин гичийнүүд ёстой аюултай юма Хөнгөн гэмтэл бхдаа яахав их олон эрхтэнээр гэмтсэн бна 2лаа