Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

Aдмин / Хууль

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөө Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.

Эш хөрөг залах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр болон тус сургуулийн удирдлагын баг, эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлиг гаргасан билээ.

Зарлигт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага болон иргэн, айл өрх бүр дээдлэн залахыг тусгасан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

Level 1 space civilization [124.158.67.99] 2022-09-02 02:25:58

Ноедын ул долоогчидын солиорол, ундэсний тувшин дэхь галзуурал. Эпигенетик,, квантын биологийн судалгааны тувшин руу АНУ болон бусад ундэстэн тэмуулж бхд, 13 р зуун луу ухарч, бдгг, юу гх вэ.

Хаана хэвлэсэн бэ? [202.21.127.164] 2022-09-02 00:58:15

Эш хөргийг хаана хэвлэж, хэн орлого олж байгаа вэ? Зарлиг гарахаас өмнө Мөнхийн Үсэг компанид аль хэдийн хэвлээд, жаазлаад бэлдчихсэн байсан юм биш биз?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.