Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн яллагдагчаар татагджээ

Aдмин / Хууль

Хөгжлийн банкны олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57% буюу 1.8 их наяд төгрөгт хүрээд байсан. Тэгвэл үүнээс 514.5 тэрбум төгрөгийн зээлийг энэ сарын байдлаар эргэн төлүүлээд байгаа юм. Түүнчлэн хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй, зээл олголтод хууль бусаар нөлөөлсөн гэх 79 хүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлсэн. Үүнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг гэх мэт хүмүүсийн нэр багтаж байгаа төдийгүй Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн нэр мөн нэмэгджээ.

Тодруулбал Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бэрэн групп” ХХК-д зээл олгосон асуудлаар яллагдагчаар татагдан, шалгуулж байна. “Бэрэн групп” ХХК нь Хөгжлийн банкнаас 33.2 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлэн төлөөгүй бөгөөд захирал Б.Мөнхтөрийг нь хуулийн байгууллагад шалгаж байна.


Сэтгэгдэл

Монгол [202.179.4.251] 2022-09-05 04:04:19

Энэ үхэр Лхагвасүрэн төрийг бусниулагчдын нэг мөнөөс мөн. Томчуупын гар хөл. Сайн шалгах хэрэгтэй.

Зочин [203.17.23.197] 2022-09-05 01:33:33

Дээгүүр байгаа дарга нар бүгдээрээ хулгайч луйварчид юм уу. Цэвэр шудрага хүн байна уу

Зочин [188.162.254.23] 2022-09-04 02:39:01

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [39.7.25.236] 2022-09-03 05:18:52

Баатарбилэг Амартүвшин Гаэхуяг гэсэн гишүүдийн намаас нь хөөх яасан вэ

Мёёс [66.181.160.50] 2022-09-02 10:42:42

Энэ Лхагвасүрэн тэгнээ яаж зүггээр байхав!! Одоо хурдан огцруул Зандка!!!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.