О.Батхүү: Дугаарын хязгаарлалт тогтоож иргэдийг торгож байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа

Aдмин / Хууль

Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Нийслэлээс дугаарын хязгаарлалт тогтоож иргэдийг торгож байна л даа. Цагдаа нар булан тохойд нуугдаж байгаад л торгууль бичиж иргэдийн халаас руу өнгийж байгаа энэ үйлдлийг хуульч хүний зүгээс хэрхэн харж байна вэ?

-1968 оны замын хөдөлгөөний тухай тухай Венийн конвенц байдаг. Үүнийг НҮБ-аас баталсан. Энэ конвенцод манай улс 1997 онд нэгдсэн. Өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэсэн үг. Энэ конвенцийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт янз бүрийн дугаарын хязгаарлалт тогтоох, нэгдүгээр эгнээгээр зорчиход хязгаарлалт хийж болохгүй гэх үүрэг хүлээсэн.

-Засгийн газар конвенцод нэгдсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг үү?

-Олон улсын гэрээний тухай хууль гэж манайд бий. Энд Монгол Улсын хууль конвенцтой зөрчилдвөл конвенцыг нь дагах талаар тодорхой заасан байдаг. Конвенц бол Үндэсэн хуулийн дараа орох хүчинтэй бичиг баримт мөн. Манайх өнөөдрийн түгжрэлээс шалтгаалаад Нийслэлийн Засаг дарга дугаарын хязгаарлалт тогтоогоод иргэдээ торгож байгаа нь буруу. Илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа. Хоёрдугаарт, Европын холбооны улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай замын хөдөлгөөнд оролцоход замын цагдаа зогсоож болохгүй. Өөрөөр хэлбэл, конвенц дээр чөлөөтэй зорчуулна гэж тодорхой заасан байдаг. Өнөөдөр хууль зөрчсөн шийдвэр гаргаад л жолооч нарыг торгож, тээврийн хэрэгслийг нь журамлаад байна. Замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хууль эрх зүйн мэдлэггүйг л далимдуулж явуулж байгаа үйл ажиллагаа.

-Өнөөдөр хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн дагуу олон мянган торгууль тавьж байна. Дугаарын хязгаарлалт зөрчвөл тэр дор нь 150.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг журамлаж байна. Энэ бүгд хууль зөрчсөн үйл ажиллагаа болж таарлаа.

-Тийм. Хэдхэн жилийн өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад нэгдүгээр эгнээгээр зорчиж яваад торгуулснаа хууль бус гэж шүүхэд хандсан байдаг. Улмаар торгуулийг нь хүчингүй болгосон жишээ бий. Тухайн иргэн шүүхэд хандахдаа 1968 оны конвенцийг барьж хандсан байдаг. Үүнд үндэслэж торгуулийг нь хүчингүй болгосон.

-Арилжааны банкууд зээлээс нэг хувийн татвар авч байсан нь хууль бус гэх шийдвэрийг Дээд шүүх сая гаргасан. Үүнтэй ижил жишээ юм даа. Торгуулсан иргэд шүүхэд хандаад нөхөн төлбөр авч болох нь.

-Банкны хувьд бол дотоодын хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгаа юм. Дугаарын хязгаарлалт бол Монгол Улсын нэгдэн орсон конвенцийг Засгийн газар биелүүлэхгүй байгаа хэлбэр. 150 мянгаар торгуулчихаад л конвенц барьж шүүхээр заргалдах нь хэцүү биз дээ. Тийм завтай ч хүн байхгүй болов уу. Гэхдээ дугаарын хязгаарлалт тогтоож, торгож байгаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл.

О.Дашням


Сэтгэгдэл

Зочин [202.1.241.21] 2022-09-05 03:05:36

Ийм байдалд хүргэсэн үе үеийн хотын дарга нарыг л торгож торлох ёстой баймаар юм

Зочин [64.119.22.176] 2022-09-05 02:20:00

О зогсолт хийснээс л дээр дээ.

elbegdorj [103.9.90.130] 2022-09-05 00:11:00

Huulia tevreed benzinee shataagaad suliaaraad zam deeree hevtej bai muu uheeriin lalar mini

зочин [66.181.182.35] 2022-09-04 05:05:05

Дугаарын хязгаарлалт бол хамгийн зөв шийдэл шүү. Бүр 7 хоногт нэг дугаар нэг удаа л явдаг болгох хэрэгтэй

Зочин [202.126.89.177] 2022-09-03 06:37:47

Hutsaal

Зочин [103.26.195.73] 2022-09-03 05:58:16

Монголчууд зөвхөн хар амиа л боддог улс орноо боддоггүй арчаагүй зантай,үүнээс болоод улс орон хөгждөггүй!! Ганцаараа машин унаж бусдыг түгжрэлд оруулах нь зөв юм гэж үү?? Зорчигчийна втобус, машинтай чи ч гэсэн бүгд эцэс төгсгөлгүй түгжрэлд орж бна. Үүнийг хөнгөлөх ийн тулд 7 хоногийн 2-3 өдөрт нь машингүй явж болноо доо!! 1-2 хүн бүтэн машин унаснаас нэгч гэсэн машин хөдөлгөөнөөс гарвал энэ түгжрэл чинь багасна гэдгийг ухаараач!! Нэг айл гэхэд 2-3 машин ч унах нь зөндөө!! Ийм энгийн юмыг ойлгохгүй би л хөл амар явбал боллоо гэж боддог бэртэгчинүүд л эсэргүүцэж байгаа юмдаа!

Зочин [66.181.181.15] 2022-09-03 05:53:54

Ганц машинтай ядуучуудыг гаргуунд нь гаргах нь л дээ. Хоёроос дээш машинтай нь сондгой болон тэгш дугаартайгаа ээлжилж унаад ажлаа чөлөөтэй амжуулна.

зочин [202.126.89.163] 2022-09-03 04:35:05

Хойд Солонгос туршлага

,зочин [150.129.141.115] 2022-09-03 03:20:15

Торгож байгаа юм уу. зүгээр оруулахгүй буцаагаад байна лээ.

Зочин [202.126.88.119] 2022-09-03 00:05:00

Та мундаг хуульч хүн юм аа. Бусад үй түмэн хуулийн сургууль төгссөн хүмүүс ичиж амьдар даа..


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.