ҮНДСЭН ХУУЛЬ УЛСЫН ТӨРИЙН ЗУГАА, ГАРЫН ШҮҮС БИШ

Aдмин / Хууль

Төрийн хямрал, алдаа завхрал улс төрчдийн буруугаас үүддэг. Нийгмийг чиглүүлэх, төр, ард түмний харилцааг тодорхойлж, улс төрчдийг дураараа аашлахаас сэргийлэхэд чиглэдэг Үндсэн хууль муу биш. Харин шунал дийлддэгүй авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүд л шударга тогтолцооны хөшүүргийг байнга гажуудуулж унагахыг хүсдэг.

Үндсэн хуулийн эх баригч Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, ардын багш, гавъяат хуульч, доктор, профессор Б. Чимид:

“...Үндсэн хууль бол ганц хоёр хүн төдийгүй ганц хоёр намын бүлгийн санаагаар батлагдаж, өөрчилдөг ердийн дүрэм, журам биш. Ямар ч сайн хууль байсан сахиж биелүүлэхгүй л бол цаасан дээр л үлдэнэ. Хуулийг эрхзүйн онолоор үндэслэж, үнэлэх ёстойгоос биш хуулийг хуулиар нь, хуулийг гажуудуулсан үйл баримтаар үнэлж болохгүй. Эрх зүй судлаагүй хүмүүс үндсэн хууль өөрчлөх тухай яриа нь хийрхэл төдий. Хуулийг үгүйсгэх үзэл нигилизм Монгол Улсад ихээхэн газар авчээ. Үндсэн хуулийн гүнзгий утга санааг олон нийтэд сайтар таниулах нь зүй.

“Үндсэн хуульд байгаа тэр заалтыг нь авч хаячихаад энэ хуулиа баталчихъя” гэж байна. Үндсэн хуулийн саад болж байгаа заалтыг авч хаяна гэсэн ойлголт аюултай шүү. Хууль бол дур зоргын эсрэг хориг юм. Тэгэхээр Үндсэн хууль бол их хориг. Үндсэн хууль бол аль нэгэн улс орны ямар нийгэм байгуулж, хөгжих вэ, эдийн засаг, соёлоо, хүний аж амьдралыг хэдий хугацаанд яаж дээшлүүлэх вэ гэдэг тоон үзүүлэлт, улс төрийн дүгнэлт бүхий зорилтод хөтөлбөр биш. Монгол Улс төр, эдийн засаг, нийгэмшил, хүмүүнлэг, соёл оюуны ямар үндсэн дээр өнө удаан орших юм бэ гэдгийг тогтоож өгдөгөөс үзвэл эрх чөлөө, хууль дээдлэх ёс, олон ургальч үзэл, парламентат ёс, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, Засгийн газар төрийн байгууллага, өөрөө удирдах ёсны ардчилсан үндсэнд туурга тусгаар оршин амьдрахыг бататгаж байгаа юм. Үүнийг үндсэн хуульт төрийн байгуулал гэдэг. Үндсэн хуулийг өөрчилж болох ч түүний тогтвортой байдлыг хамгаалах нь эрх чөлөөтэй, ард түмэн амар жимэр амьдрах гол нөхцөл...” Өдрийн сонин 2009 оны 7-р сарын 9- ярилцлагаас нь

Үндсэн хуулийн гол үзэл санааг мушгин гуйвуулах, богино хугацаанд хэт дураараа удаа дураа өөрчлөх ба үүнийг нэг нам дангаараа үйлдэж байгаагаас үзвэл Монгол Улс дарангуйллын дэглэмд бүрэн орж, ардчиллыг устгах ажлыг үндсэн хуулийг хутгалах замаар үйлддэг улс төрийн хүчнүүдэд эрх мэдлийн эрх ашиг байхаас төрийн үндсэн үүргээ ухамсарлах чадвар алга.

Ийм маягаар өндийсөн дэглэм удаан тогтож чаддагүйг дэлхий түүх нотлож байна.

Дарангуйлагч нар эхлээд улс орныг үсрэнгүй хөгжилд хүрэх хүсэл эрмэлзэлдээ үнэнч байхыг хүсдэг ч яваандаа түүний хүч чадал, нөөц бололцоо нь хүрэлцэхгүй болохоор шууд л өөрийгөө хамгаалах хана хэрэм хүрээлүүлж авилгын богино настай харанхуй тогтолцоо бүрэлддэг. Гэхдээ энэ нь стратеги системийн биш хуйвалдаан маягийн бүдүүлэг бүтэцтэйгээс тун удалгүй нуран унадаг. Хамгийн аюултай үр дагавар авилгачид хэдий чинээ шүд зууж, төрийн эрх мэдлээс хүчээр зууралдах тусам ард түмний хөлс цус урсаар, ирээдүйн төсөөлөл бүрхэг болж, аливаа улсын туурга, тусгаар бүрэн эрхт статус нь устах аюул нүүрэлдэгт аж.


Сэтгэгдэл

Зочин [202.70.44.46] 2022-09-06 02:43:41

хууль бол гарын зугаа мөн ш дээ

БАЯР [66.181.180.215] 2022-09-06 00:03:28

ЕР НЬ БОЛ ТА НАР ҮНДСЭН ХУУЛИА САЙХАН ХУУЛЬ ГЭЖ БОДДОГ УУ. ЭНЭ БОЛ ЛУЙВРЫН ЗАХАИЛГАТАЙ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭН ХУУЛЬ Ш ДЭЭ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.