ЦЕГ: Залилагчид түрээсийн байр хайж буй иргэдийг залилж байна
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор жил бүрийн өдийд түрээсийн байр хайх иргэдийг тоо нэмэгддэг. Тэгвэл залилагчид энэ эрэлтийг ашиглан иргэдийг хохироодог байна. Тухайлбал, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид зарын сайтад “Түрээсийн байр байна” гэх зар нийтэлж, бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, 19 настай, эмэгтэй “А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар өнгөрсөн 6 дугаар сараас хойш цахим орчинд “Түрээсийн байр байна” гэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогджээ.
Иймд түрээсийн байр хайх үедээ залилуулсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандан хамтран ажиллана уу!.
Ташрамд дуулгахад, Байр, орон сууц зарах, түрээслэх зар, мэдээллийг ашиглан бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул аливаа мэдээллийн үнэн, зөв эсэхийг сайтар нягталж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл
Zochin [202.126.89.161] 2022-09-15 11:20:23
Turk ulsad nair tavisnii gai !! Turkees iim zalilan damjin irj bgaa !! Turked baij bgaad irsen mongol humuus tednii ur huuhed naiz nuhduus iim zalilan garch irj bgaa shuu !! Odoo manai mongold end tendgui turk humuus holhij bna !! Turk mongol hariltsan 30 honog visagui gesen gereenii undsen deer !!! Turk humuus zalitai hudlaa yrina !! Luivar hiudeg !! Gehdee ted hiihdee mongol humuuseer hiilgej bna !! Turked olon jil bolood irsen mongol humuust zalilan luivar hudal medee medeelel taraah zereg zuiluudiig surgaj ergeed mongol ruu ni ilgeej bna !! Edgeer beltgegsen turkiin mongol humuus iim zalilan busdiig hudal gutgen yrih hudal tsuu ug taraah zeregt mergesheed irj bna !! Mongold bui turk humuusiig huuj gargah !! Turk humuusiin hudulguund hyanalt tavih hentei uulzaj bna zereg gar utsiig ni ch chagnah erh manai tagnuuliin alband bii shuu dee !! Mongol uls uuriin gesen tusgaar uls !! Turk humuus osoltoi zalitai t