Иргэн та ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХӨД БЭЛЭН ҮҮ???

Эдийн засагч Д.Ангарын Монгол Улсад нүүрлэн ирж буй эдийн засгийн хямралын сануулгыг хүргэж байна. Тэрээр хэлэхдээ, Монголын эдийн засгийн ерөнхий төлөв маш доройтож байна. Өнөөдөртөө урд хормой, хойд хормой гээд л яваад байна. Иргэдийн ипотекийн төлбөрийг хойшлуулсан тулдаа л арайхийн тэсэж байгаа. Харин энэ хугацаа 2022 онд дуусна. Тэр үед улсаараа ДУУСАХ л харагдаад байна.
- Иргэдэд ипотекээ төлөх эх үүсвэр байхгүй болсон
- Хадгалаад ипотекээ төлдөг зуршил, дадал нь бхгүй болж тэр хэмжээгээр үрээд сурчихсан
- Хүнсний барааны өсөлтийг ипотект төлөх байсан мөнгөөрөө л давж байна
- Хүнсний барааны үнийн өсөлт цаашид улам үргэлжилнэ, тиймээс ипотекээ 2023 оноос төлж дийлэхгүй
- Иргэдийн дансанд орсон орлогоос банкууд давуу эрхээрээ өөрсдийн зээлээ суутгана, тэгээд л мөнгө нь дуусна
- Бусад зээлдүүлэгч нарт очих зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэр байхгүй болно, ББСБ болон ломбардууд маш хүндэрнэ.
Нийт ипотекийн зээлдэгчдийн 10-15% зээлээ төлөхгүй үед Монголын банкны систем ч хүчтэй доргино. Одоо үүнээс зугтах аргагүй болсныг санууллаа. Иргэн та ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХӨД БЭЛЭН ҮҮ???
Сэтгэгдэл
ард [202.9.46.47] 2022-09-25 03:26:22
шөнө бүх тэнэгүүд архидаж дуулаар буудлууд өрөө олдохгүйд хэрсэн гэсэндэээ мөнгөтэй байна гэсэн үг малуудааа
Оноч [66.181.160.124] 2022-09-24 14:02:29
8%-ийн хүүлэлтээ зогсоо. Улс нь иргэдээ хүүлдэг ипотек гэж юу байсан юм. 3% бодьтой.
Зочин [66.181.180.129] 2022-09-24 05:47:08
Хойшлоосойдоо бүгд хэцүү бна. Төлж эхэлвэл юу идэж уунадаа. Хэцүү бна даа ард түмэн минь
Зээл [66.181.180.129] 2022-09-24 05:45:25
Юмны үнэ нэмэгдээд их хэцүү бна. Дахиж хойшлууллаа хүнд байна шүүдээ ард иргэд туйлдаж байна
Зочин [59.153.113.224] 2022-09-24 04:54:05
hvnii yumiig avsan l bol tolj bai, bvv murij bai. Chadna gej avsan.
ипотек [64.119.17.56] 2022-09-24 03:13:20
төлөх боломжгүй. торгууль шийтгэл ял үнийн өсөлт .... энэ бүгдийг төрийн эрх барьж бгаа шуналтнууд ард иргэддээ зохиомлоор тулгаснаас иргэд маш хүнд байдалд орсон.
Зочин [66.181.184.100] 2022-09-24 01:52:28
Үнэн бодит сэдвийг хөнджээ. Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаарх Шадар сайд ажлын хэсгийн санал дүгнэлтээс боломжийн үр дүн гарна гэсэн хүлээлт иргэдэд байгаа даа.