ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: "Гадаад улсын иргэд гэмт хэрэг үйлдээд хүндрээд буй асуудал байхгүй

Aдмин / Хууль

ОХУ-ын иргэнтэй холбоотой мэдээллээр ар гэрээс нь цахим орчинд мэдээлэл өгсөн. Зөрүүтэй мэдээлэл гарсан. Бодит явдлыг хэлбэл есдүгээр сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монгол Улсад ирсэн. Тэрбээр хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр 24-нд уг газарт ирсэн. Тухайн Монгол Улсын иргэний танил болох Г-ийн гэрт орсон байна. Гэрт Монгол Улсын гурван иргэн, ОХУ-ын нэг иргэн байсан. Мөрдөн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Эхний байдлаар тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд анх танилцсан болон найзтайгаа гараад явсан гэж тайлбарлаж буй. Гэрт Монгол Улсын иргэн Г, ОХУ-ын иргэн Д нар үлдсэн. Энэ үед иргэн Г-ийн биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг өчигдөр авч хэрэгжүүлсэн.

Мөн гэрт байсан Монгол Улсын хоёр иргэнийг саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхой болох байх. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Элчин сайдаас асууна гэх ташаа мэдээлэл гарсан байна. Тухайн иргэн ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй.

Уг иргэнийг саатуулах үйл ажиллагаа оройтсоныг хүмүүс буруугаар ойлгосон байх. Үүнд тайлбар өгөхөд гадаадын иргэн учир тайлбар мэдүүлэг авахад хэлмэрчийг оролцуулах үйл ажиллагаа явагдаад Баянгол дүүргийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.


Сэтгэгдэл

зочин [103.26.195.246] 2022-09-27 05:32:36

Цагдаагийнхан ба хууль хүчнийхэн байгаа бодит үнэнийг мэдээлэх үүрэгтэй биз дээ? Байгаа бодит үнэнийг ил тод шуурхай мэдээлээч ээ. Оросоос хоногтоо 1000 гаруй цэргийн насны залуучуд ихээр орж ирээд УБ, Дархан зэрэг томоохон суурингуудад архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодоон, зөрчил үл ойлголцол болоод байгаа юм биш үү?

Зочин [202.21.124.131] 2022-09-27 04:22:41

Hezee batlaa ta nar Mongolyn erh ashgiig hamgaalj yum duugarch bailaa...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.