ЭЦА: 130 ГАРУЙ ОХИДЫН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛСЭН СИНГАПУР УЛСЫН ИРГЭНИЙГ СААТУУЛСАН

Aдмин / Хууль

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.09.30/ мэдээлэл хийлээ. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Нямбаяр мэдээлэхдээ, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэг дэх зочид буудлаас өчигдөр /2022.09.29/ баривчиллаа.

Өдгөө 64 настай уг иргэн 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба энэ хугацаанд эмэгтэйчүүдтэй зуучлуулан танилцаж, бэлгийн хүчирхийлэлд оруулж, дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хохирогчдыг айлган сүрдүүлж байжээ. Үүнээс гадна гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож, охид эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграмаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хохирогчид 1984-1993 оны иргэд байна. Хэргийн газраас зөөврийн хатуу диск, мемори карт, зөөврийн компьютер зэргийг хураан авч, үзлэг шалгалт хийж байна. Сэжигтэй этгээд болон гэрч хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна.

Хохирогчдыг Монгол Улсаас виз шаардахгүй буюу Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Анхааруулахад, Монгол Улсын иргэд гадаадын иргэд рүү уулзах зорилгоор чат бичих тохиолдол гарч байна. Тиймээс анхааралтай байж, уулзаж буй хүнээ ямар хүн болохыг судлах хэрэгтэй. Сэжигтнийг Эрүүгийн хуулийн 13.1, 12.1, 13.10, 13.5-ын дагуу шалгаж байна.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.80.54] 2022-10-02 12:45:40

Охид хүүхнүүд ч өөрсдөө болгоомжтой байх хэрэгтэй!!!

Зочин [66.181.188.18] 2022-10-01 11:02:46

Төрд ажилдаг хүмүүс цалин бэлэн болохоор цаг хугацааг төсөөлдөггүй бололтой.Найман цагт амжаад хувийн ажлаа амжуулвал болоо бусад нь хамаагүй.

Зочин [202.126.90.123] 2022-09-30 20:19:41

Нүдний булай, манай зарим, охид хүүхнүүд даанч яав даа, тэр муухай амьтны нөлөөнд орж заваараад, заяа нь хаясан хогнууд юмаа. Өөрсдөө гүйж очоод байв уу, нөгөө өвгөн барьж аваад чирээд байв уу, гайхаж бнаа. Ийм муухай амьтан одоо илэрч бгаа нь ёстой нөгөө оройтсон явдал болжээ

зочин [192.82.87.85] 2022-10-02 07:55:56

Манай ухамсар мөчид, шуналын тулам болсон хүүхнүүд өөрсдөө гүйчихээд балраад ирэхээрээ уйлан майлан эргэж хандаж байгаа даа. Одоо орос залуусыг дагаж сэвээд эхэлчихсэн харагдана лээ. Дараа нь бас Путинд хандах биз, ккк

Зочин [1aaaaa'"(){}<x>:/1aaaaa;9] 2022-09-30 17:15:23

mgl [122.201.23.44] 2022-09-30 15:53:12

EMS NI SADARLAVAL UNDESTEN MOHOHIIN TSONDON.GADAAD GEHEER BOGSIIG NI DOLOOH SHAHDAG MONGOLCHUUDIIN BURUU.NIIGMIIN UHAMSARIIN DOROITOLD ORJ.TARCHILALIIG UUSGEGCHDIIN BURUU.BURUUG BUSDAAS BISH OORSDOOSOO HAITSGAAYA!!!!!

Зочин [71.163.110.3] 2022-09-30 14:18:39

iim zabraagvi uls ni sonor sergemjgvi hvn ni tolgoigvi amdirch baidag baih ne oor olon hereg garna da sain shalga iim hogiin hogshin er eh orond mini ireed buzar hereg vildej baihad huuliin baiguullag ni ymar ajil hiij tsalin avaad suuj bna

Уншигч [103.10.21.250] 2022-09-30 09:28:40

Ийм олон хүн хохирсоны дараа мэдэх ч гэждээ энэ улсад ер нь хууль байна уу

Оноч [66.181.161.74] 2022-09-30 10:28:00

Харин тийн. Бараг бүх юм нь тодорхой болмогц, эсвэл урьд нь авилга аваад дардаг нөхөр ч бгаа.

Зочин [203.17.23.197] 2022-09-30 09:04:40

Тэнэгүүд


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.