"Хохирогч эмэгтэйчүүдийг Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй"

Aдмин / Хууль

Монгол эмэгтэйчүүдтэй зуучаар танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулж, дүрс бичлэг, гэрэл зургаар нь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, улмаар гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын, 64 настай иргэнийг хууль хяналтынхан баривчлан шалгаж байна. Тэгвэл уг хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Сэжигтэй этгээдийг нэр бүхий зочид буудлаас баривчилсан бөгөөд хэргийн газрын үзлэгээр олон тооны гар утас, зөөврийн компьютер, зөөврийн хатуу диск, мемори карт, флаш зэргийг хураан авсан. Одоогоор тухайн файлуудад үзлэг хийж, тухайн этгээд болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах байдлаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Хохирогч нарыг Монголоос виз шаардахгүй буюу нэг сарын хугацаанд визтэй Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэхдээ одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул яг хэчнээн иргэнийг хилээр гаргасан талаарх тоон мэдээллийг тодорхой хэлэх боломжгүй гэлээ.

Мөн манай улсын иргэд гадаад улсын иргэн рүү өөрсдөө хариу чат бичих зэрэг тохиолдол гарч байгаа тул өөрсдөө анхааралтай байж, уулзаж байгаа хүнээ ямар хүн болохыг сайтар судлахыг зөвлөлөө.


Сэтгэгдэл

Экспорт сонин шүү. Зах зээлийн хуулиар бүх юм болно. [139.5.216.216] 2022-10-03 15:18:05

Монгол Улсад ч хүүхнүүдээс өөр экспортлох зүйл үгүй болждээ. Энэ экспортын "бараа"-г дэлхийд тоож байгаа нь яамайдаа. 10 жилийн дараа үүнийг хэн ч тоохоо болино. Кх!?!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.