БНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас БОЛГООМЖЛОХЫГ ЭСЯ-наас анхаарууллаа

Aдмин / Хууль

БНСУ-ын ЭСЯ-наас хуурамч виз олгож буй хууль бус зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна. Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын засгийн газрын албан ёсны визний цахим хуудас (www.visa.go.kr) –г хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудас ((www.visa-go.kr/check/)–р дамжуулан хуурамч виз олгож буй.

Мөн залилагч этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэдээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визний мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус "виз зуучлагч"-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна. Түүнчлэн визтэй холбоотой Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсье гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2022-10-10 06:15:11

Солонгосын виз олголт 2022 оноос хойш дахин нэг байгууллагаар дамждаг болсноос хойш маш их хүлээгдэж байгаа мөн баримт бичгүүд дундаасаа алга болж байгаа гэх мэт асуудал их үүсч байгаа үүнийг чинь далимдуулж хуурамч зүйлс гарч байгаа шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.