ДЭЭД ШҮҮХ УОК-ЫН ТУСГААРЛАЛТЫН ШИЙДВЭРИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Aдмин / Хууль

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд маргааш буюу аравдугаар сарын 10-нд Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй, Улсын онцгой комисст холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хэлэлцэхээр болжээ.

Улсын онцгой комиссын тусгаарлалтын хоногийг 21 хоног болгож сунгасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг өмгөөллийн "Фиделитас Партнерс" ХХН-ийн гишүүн өмгөөлөгч Эргэн сануулахад, Б.Баялагмаа иргэний хувиар нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан юм. Тус нэхэмжлэлийг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Иймд Улсын дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан юм.


Сэтгэгдэл

зочин [49.0.130.24] 2022-10-10 08:14:18

аргаа барсан шийдвэр биш цар тахлаар далмидуулж их хэмжээний мөнгө угааж хувьдаа завшсан тул дээд шатны шүүхэд заргалдах нь зөв

Шилээ [192.82.89.162] 2022-10-10 03:52:48

Хэн ч мэдэхгүй нөхцөлд өвчнөөс сэргийлэх гэж аргаа барж хийсэн шийдвэрийг хуульч нэртэй ийм хагас солиорсон этгээдийн өргөдлөөр хэлэлцэж байдаг яасан их завтай нөхөд вэ. Шүүх ч гэж шүүх.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.