Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Aдмин / Хууль

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь мэргэжлийн хяналтын байцаагч Б.Болор-Эрдэнэ, Д.Саранцэцэг, Н.Туул, О.Бэхцэцэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дууссанаар шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хяналтын байцаагч хилээр нэвтрүүлсэн ачааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шалгуулахгүй, тээврийн хэрэгслээс бараагаа буулгахгүй байх гэсэн хүмүүсээс хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Тодруубал, 2018 оны арваннэгдүгээр сараас 2020 оны долдугаар сарын хооронд удаа дараа бага хэмжээгээр нэр бүхий таван иргэнээс мөнгө авсныг мөрдөгчид тогтоосон байна.

Иймд дээрх дөрвөн байцаагчид Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4-2 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.54] 2022-10-14 01:15:01

АВИЛГАЛ АЛБАН ГАЗАР БҮРИЙГ ИДЭЖ ШУДРАГ ХҮНИЙГ ҮЗЭН ЯДДАГ БОЛЖЭЭ ГЭДЭГИЙГ ИРГЭН БҮР МЭДДЭГ БОЛСОН ОДОО БҮР БҮЛЭГЛЭН ДЭЭРЭЛХЭЖ АЛДААН ДЭЭР НЬ АЖИЛАЖ ХӨӨЖ ЯВУУЛДАГ БОЛЖЭЭ ТЭР ДАРГААН ХӨӨЖ ЯВУУЛСАН ТӨРӨХ ЭМЛЭГИЙН ЭМЧ АЖИЛТАН НАРЫГ САЙТАР ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.