Ж.Даваасүрэн: Миний уран бүтээл хөрөнгөтний сэтгэлгээ гэх мэт бүх няцаалтыг даван туулж 30 жилийн дараа хүлээн зөвшөөрөгдөж байна

Aдмин / Нүүр

Өнөөдөр /2022.10.14/ Монголын Ардчилсан Холбооны анхдагч гишүүдийн нэг, яруу найрагч Жунайн Даваасүрэнгийн “Цэнхэр сарны улиан” яруу найргийн номын нээлт Монгол Улсын Үндэсний номын санд болов. Номын нээлтэд, Өвөрхангай аймгийн яруу найрагчдын "Жигдун" бүлгийн уран бүтээлчид болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

Ийнхүү нээлтийн үеэр яруу найрагч Жунайн Даваасүрэн хэлэхдээ, “анх 1989 онд ардын хувьсгалтай хамт байгуулагдсан Жигдун бүлэг" гэж бий. Бидний энэхүү бүлэг нь социалист, реализм гэдэг зүйлийг өөрчлөх зорилгоор анх байгуулагдаж байсан. Тухайн үед олон уран бүтээлийн бүлгүүд гарч ирсэн байдаг.

Миний уран бүтээл хөрөнгөтний сэтгэлгээ, хүн ойлгохын аргагүй юм гэх мэт няцаалтыг даван туулж гучин жилийн дараа хүлээн зөвшөөрөгдөж байна. 30 жилийн өмнө анхны номоо гаргаж байв. Уран бүтээл гэдэг нь хүнд таалагдах гэж төрдөг зүйл биш. Гэхдээ өнөөдрийн нийгэм өөр болсонд баяртай байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.27] 2022-10-14 13:27:24

Угаасаа ойлгогдох юмгүй амьтан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.