ЯАРМАГ ОРЧМЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ 50 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛАХ ГҮҮРНИЙ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

Aдмин / Нүүр

Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах 391 метр урттай гүүрний бүтээн байгуулалт ирэх онд дуусна. Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэлх шинэ зам ашиглалтад орсноор Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ. Энэ хүрээнд шинэ гүүрний суурь, бүтцийн ажлууд хурдтай өрнөж буйг гүйцэтгэгч байгууллага онцолж байлаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл төсөл хэрэгжинэ.

Эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна. Эхний гүүр нь 37 метр урттай Туул голын салаа дээр баригдаж байгаа. Дараагийнх нь 391 метр урттай. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр юм. Мөн Дунд гол дээгүүр 55 метр урт гүүр барина. Тус гүүрэн байгууламж нь Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн. Гүүрэн байгууламжийг барьснаар Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг хуваарилах ач холбогдолтой” гэлээ.

Харин төсөл гүйцэтгэгч “Мотор Сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна.

Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна. 2023 онд зөвхөн Яармагийн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байлаа. Гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ. Үндэсний “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч, тус бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа эхлүүлжээ.


Сэтгэгдэл

зочин [64.119.23.218] 2022-10-18 02:57:19

Сүхбаатар сайд гуай түгжрэлийн крантаа хааж байж дараачийн ажилд ороо чээ. Зам гүүр бариад гүйцэхгүй шүү дээ. Захын иргэн ойлгоод байхад хог цэвэрлээд яваад байх юм. Хугацаа таныг хүлээхгүй.

zochin [202.179.15.71] 2022-10-17 00:48:41

butsaj ergeh ergeltiin guuren zamuud hiihed l ug ni boloh geed bgaan. bodit baidlaa harahgui baina

Иргэн [103.10.21.250] 2022-10-16 07:12:33

Яармагийн замыг түгжээгүй болгох гэж бгаад 1р хороололд нэмж бгаа нь тэнэг 1хроолол одооч хамгийн их түгжрэлтэй хамгийн их утаарай байршил шүү бөхөн даргаа схд т юм хийх биш бүр дордуулахнээ

Ахмад [202.9.40.111] 2022-10-16 04:11:56

Дүүжин троссон татлагатай гүүр баривал арай хурдан шүү дээ манайд ямар их устай гол - мөрөн байга биш олон хөл тулгуураар яадаг байнаа ! ! ! Одоо гүүрний хөл тулгуур цутгаж байна гэж , хэдэн жилийг барах бол , хоног хугацаа дэндүү харамсалтай байна даа Д.Сумьяа даргаа ! ! !

Зочин [103.229.122.94] 2022-10-16 03:53:12

Яармагаас 1-р хорооллын түгжрэл рүү ороод гацна. Угийн битүү түгжирч байдаг Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг яаж шийдэх вэ бөхчин даргаа?

ЗОЧИН [66.181.177.60] 2022-10-16 02:16:05

ЖИРИЙН ХҮН УНШААД ОЙЛГОХ АРГА АЛГА, ИЙМ ЮМАНД ХААНА ГҮҮРҮҮД БАРИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ, ДЭЭРЭЭС ХАРУУЛСАН СХЕМ ЗУРГАА ТАВИАЧ ЭЭ, ТЭГВЭЛ ХҮМҮҮС ЭНЭ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГҮҮРҮҮД ҮҮ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙг ойлгоно, саналаа хэлнэ ш дээ.

Зочин [202.126.88.101] 2022-10-16 00:37:01

mongiig ni taslahgui ogvol kompani ni turshlagatai

Зочин [66.181.188.180] 2022-10-15 22:58:42

Энэ гүүрнүүд ашиглалтанд орсоноор нэгдүгээр хороололоос төв зам руу маш олон машин орж ирж энхтайваны өргөн чөлөөний зам маш хүнд ачаалалтай болж хотын төв нь 1-2 цагийн дотор 0 зогсолтонд орох юм байна

Зочин [122.201.26.14] 2022-10-15 15:08:42

Дарханы зам яг ингэж эхлэж байсан, улаан туузтай нээсэн боловч дуусаагүй л байна. Яармагт нэг нүхэн гарц, дуусан боловч хүн гарч чадахгүй л байна ..

Лхагва [124.158.96.122] 2022-10-15 13:24:17

Ар хормойгоороо урд хормойгоо гөхнө гэж. Дарханы замаа л дуусгачих. Мөд сонгууль. Унхх нь тодорхой МАН

Зочин [202.126.90.6] 2022-10-15 13:08:34

Энэ сонгууль монгуул хэнд хэрэгтэйм бэ одоо удахгүй улсаараа дампуурал зарлана гээд яригдаад бна ш дэ

Зочин [202.126.90.6] 2022-10-15 13:07:38

Хурдан барих хэрэгтэй бна аа яармагийн замын түгжрэл замаа алдлаа бас үүний хажуугаар туслах авто замаа тавиачээ

Зочин [66.181.160.51] 2022-10-15 10:22:18

хурдан л бариасай билээ, сонгуулиас өмнө дуусвал маш том лайк өгмөөр бна

Bat [202.9.40.83] 2022-10-15 09:56:07

Goliin us tatrahaar hiigddeg ajil ymaa

Zochin [192.82.82.35] 2022-10-15 08:18:07

Сонгуулийн урд жил реклам хийх гээд энэ жил оройтож байгаа юмаа. санаатай шүү дээ

Зочин [103.10.21.110] 2022-10-15 07:54:14

мөнгий нь хурдан өгөөд ядаж 6 р сард эхлүүлж болоогүй юм байх даа улс,


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.