ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨМНӨХ СОРИЛТОД МОНГОЛ БЭЛЭН ҮҮ?
Дайн, цар тахал дэлхийн нийгэм эдийн засгийн байдалд цоо шинэ нөхцөл байдал бий болголоо. 2012 онд Давост болсон дэлхийн эдийн засгийн форум: Нийгмийн зөв зохион байгуулалтад одоогийн либериализм тийм ч үр дүнтэй бус болохыг зарлан шинэлэг бүтээлч арга замуудыг эрэлхийлэх талаар нухацтай чуулсан юм. Урган гарсан ойлголтуудад голлох нь дайны дараахь нийтлэг ойлголт зарим жижиг улс орнуудын хувьд бэрхшээл болж магадгүй талаар дурьджээ. Харин арван жилийн өмнөх эл дүгнэлтэд Монгол Улс, тухайлбал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төвийг сахих байр сууриа баримталсан ч “харилцан ойлголцох санамж бичиг”-т улсаа төлөөлөн гарын үсэг зурсан билээ.
Харин яг арван жилийн дараа Монголын мөнхийн хөршүүдэд амаргүй нөхцөл байдал үргэлжилсээр байна. Цаг үеийн нөхцөл байдал, шаардлагыг эрсдэл багатай даван туулахын тулд юун түрүүн улс төр, эдийн засгийн макро түвшний дүн шинжилгээг хийж гаргалгаа дэвшүүлдэг аж. Үүний тод жишээ нь цар тахалд нэрвэгдэж багагүй хохирол амссан өмнөд хөрш БНХАУ-ын улс төр тайван бус ч арга замаа аль хэдийн тогтоожээ.
Бээжин хотноо болж буй Хятадын коммунист намын ХХ их хурлыг нээж хэлсэн үгдээ Ши Жиньпин хүн төрөлхтний өмнө урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилт тулж ирсэн талаар дурджээ.
Энэхүү сорилтыг гагцхүү , энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг эрхэм хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, харилцан ойлголцож, бусад ард түмэнтэй илүү ойр дотно харилцаа тогтоох замаар л давна гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд, энэ дагуу ажиллахыг бүх улс орнуудад уриалсан байна. Түүнчлэн, хүн төвтэй, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлжээ.
Нийгэм судлаачдын үзэж буйгаар:
... Хувь хүний хүсэл давамгайлдаг либериализмын ойлголтууд улс орны нийгэм эдийн засгийг уналтад оруулдаг. Өнөөгийн эрин үе жижиг үндэстнүүдэд хариуцлагатай цаг үе мөн. Орших уу? Эс орших уу? Гэсэн асуудалд түүхэн хариулт өгөхийн тулд өөрийн үндэстний бие даасан ухамсрыг хөгжүүлж, бие даасан хөгжлийн замыг нээх хэрэгтэй болж байна. Улс түмний, ер нь аливаа оршин байгаа бүхний харилцан хамаарлын тухай шүтэн барилдахуйн үзэл санаа нь даяаршилийн үзлээс хавигүй эртний, Ази-Дорно дахины уламжлалт давуу тал.
Бодлогын дор хөгжиж байгаа орнуудын эдийн засгийг хяналтандаа бүрэн авах нь үндэстэн дамнасан корпорациудын эрх ашгийг хамгаалах бодлого байсаар иржээ. Эрх чөлөө, тусгаар тогтнол бие даасан байдал бол ямар ч ард түмэнд бүхнээс эрхэм үзэл санаа.
Манай Улсын хувьд Үндсэн хууль, өөрийн орны онцлог, улс төрийн намуудын төлөвшил зэргийг харгалзан, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэлийг хангах, тогтвортой байдлыг бэхжүүлэх зүй ёсны шаардлагын дагуу сонгуулийн тогтолцоогоо оновчтой, тодорхой болгох тулгамдсан хэрэгцээ бий. Төрийн эрх барьж буй нам сонгуулийн өмнө өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сонгуулийн хуулийг өөрчилдөг гаж жишгийг халах нь онцгой ач холбогдолтой юм.
Харин эдийн засгийн хувьд АХБ-наас хамгийн сүүлд гаргасан зөвлөмжөөр
Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй бөгөөд далайд гарцгүй ч гэсэн хоёр аварга хөрштэйгөө худалдаагаа нэмэгдүүлэхэд тохиромжтой байршилтай. Тус улс уул уурхайгаас бусад салбарт эдийн засгаа төрөлжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын боломжийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар нь макро эдийн засгийн удирдлагаа сайжруулж, ур чадварын бааз суурийг нэмэгдүүлж, худалдаа болон үр ашигтай ложистикийг дэмжих хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгох боломжтой юм. Засаглал ба институцийн шинэчлэл нь мөн нэн чухал юм. Засгийн газар нь шинэчлэлийг сайн хэрэгжүүлж, зорьсон өөрчлөлтийг авчрахын тулд шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлсээр байх шаардлагатай.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.26] 2022-10-17 04:18:04
Улс эх орноо цөлмөх,гадныханд найр тавин өгч Авлига аван хармаанаа түнтийлгэхийг л урьдал болгодог удирдлагуудтай Монгол орон энэ цаг үед шууд унасан гэдэг нь өнөөгийн манай нийгэм тов тодорхой харуулсан шүү дээ.Үе үеийн Ерөнхийлөгч,Ерөнхий сайдуудаас эхлээд Төрийн бүх шатны түшээд нь ингэж ажиллаж Монгол орноо уруудах замд оруулсан.Ялангуяа үүний эх үүсвэрийг Ардчлагчид нэртэй луйварчид Очирбат,Элбэгдорж,Бат-үүл,Сайханбилэг,Алтанхуяг,Баярцогт,Баяр,Бямбасүрэн,Да.Ганболд,Зи,Энхболд нар өөрсдийгөө баяжуулаад ард түмнээ ядууруулаад Хятадын хэрэглэгч болгоод эх орныхоо үйлдвэр аж ахуйн газруудыг үрэн таран хийлгэсэн нь одоо бид бүхнээс хараат болж цаашдын хувь заяа нэн ээдрээтэй бүрхэг болчихлоо,үүний хариуцлагыг энэ нөхдөөс Монголын ард түмэн шаардах,нэхэх эрхтэй.Монголын ард түмний хувь заяагаар хайр найргүй тоглосон эдгээр дээрэмчдээс болж бид Монгол улс дэлхий нийтийн сорилтонд уналаа шүү дээ.
Зочин [202.55.188.102] 2022-10-17 15:00:51
Тиймээ! Ард нийтийн эрх ашгийн төлөө биш, "НАМ" гэдэг халхавчаар хэсэг бүлгийн шунал эрх ашгийг хангах,үүний төлөө Монгол улсын эрх ашгийг худалдаж орхидог байдал хэвийн үзэгдэл болж хэышсэн байгаа,Гол буруутанууд нь дээр нэр дурьдагдсан этгээдүүд мөн.
Баасансүрэн [202.126.89.39] 2022-10-17 00:46:21
Улс үндэстэнээ гэхээсээ өмнө өөрийнхөө түрийвчийг боддог манайахан шиг улсын ирээдүй тодорхой байна.