ӨНӨӨДӨР: Хөвсгөл аймаг дахь “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар хохирогч нар мэдээлэл хийнэ
Аравдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
09:00 цагт: "Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалт" болно.
“PUMA IMPERIAL”
09:00 цагт: Архангай аймгийн эрчим хүчний хэмнэлтийн ажлын хэсэг шийдвэр гаргагчидтай санал солилцох уулзалт болно.
“БЛЮ СКАЙ”
10:00 цагт: Монгол дахь Америкийн худалдааны танхим Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын авто дистрибьютерийн ассоциацитай хамтран "Түгжрэлийн эсрэг нийтээрээ" сэдэвтэй хэлэлцүүлэг “Топаз” танхимд зохион байгуулна.
"АРДЧИЛСАН НАМЫН БАЙР"
11:00 цагт: Ардчилсан нам цг үеийн асуудлаар хэвлэлийн хуралтай. Байршил С.Зоригийн хөшөөтэй АН-ын байр.
“РЕЖИС ПЛЭЙС” ОФФИС
11:00 цагт: Кино урлагийг дэмжих сангаас зарласан 2022 онд санхүүжүүлэх кино төслийн сонгон шалгаруулалтын талаар Кино урлагийн зөвлөлийн бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал 405 тоотод мэдээлэл хийнэ.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
11:00 цагт: “Охидын манлайлал” хэлэлцүүлэг АТҮТ-ийн хурлын танхимд болно. НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа зочноор оролцоно.
МОНГОЛ БАНК
11:00 цагт: Монголын банкны холбоонд “Тэрбум мод сан”-гийн үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал зарлажээ
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Хөвсгөл аймаг дахь “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар хохирогч нар мэдээлэл хийнэ.
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
12:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг Зангиагүй уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцоно. Стандарт, хэмжил зүйн салбарыг шинэ шатанд гаргах, Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар болон цаг үеийн бусад /Улсын төсөв, мөнгөний бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүдийн явц, гамшгийн аюул занал/ асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлэл өгнө. Утас: 350002, 89017101.
Монголын Хэвлэлийн хүрээлэнд тус хүрээлэнгээс зохион байгуулдаг “Зангиагүй уулзалт”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож төсөв, мөнгөний бодлого, томоохон төслүүдийн талаар ярилцана.
Сэтгэгдэл