Ядуу тарчиг руу живж буй МОНГОЛ

Aдмин / Нүүр

Монгол Улсын хүн амын 3/1 буюу 1 сая шахам хүн ядуу ангилалд багтаж байна. Энэ бол судалгааны өгөгдлийг ихээхэн бууруулсан тоо. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 60 гаруй мянган аж ахуй нэгж, 800 гаруй мянган иргэний амьжиргаа өнөөдөр нэн хүнд. Тэдний авсан зээл хамгийн ихдээ 300 сая төгрөг ч цаг үеийн хүндрэл, төрийн хайхрамжгүй бодлого, хариуцлагагүй байдал зэргээс үүдэн зээлийн дарамтад өртжээ.

Гэхдээ эрх баригчдын халаасанд орсон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “... эдийн засаг сэргэлээ, ядуурал буурлаа, удахгүй сайжирна...” гэцгээдэг ч чөлөөт нийгмийн нэг давуу тал болсон мэдээллийн чөлөөтэй урсгалыг хааж, тэдэнд итгэхээ байсан ард түмнийг хуурч арай л чадахгүй байна.

Тэд үнэхээр бодит байдал, булавч бултайсан статистикийн тоо баримтуудыг няцааж дийлэхгүй. Хотын захын хүнсний дэлгүүрүүдийн өрийн бүртгэл зузаарч, хүүхдийн мөнгөөрөө аргацаадаг өрх гэрүүдийн тоо улам ихэссэн.

Америкт л гэхэд манайх шиг хүүхдийн мөнгөний бодлоготой ч орлогын түвшнээс нь хамаарсан халамж хэлбэрээр олгодог төдийгүй иргэдийнхээ боловсрол, хувь хүний хөгжлийг давхар хамгаалан, хөгжүүлж, орхигдуулдаггүй аж. Харин хүн амыг хавтгайгаар нь ядууралд өртүүлэх нь дарангуйлагчдын засаглалд хүчтэй илэрдэг.

Ард түмэн эхлээд ядуурлын үр нөлөөг цочирдож хүлээж авдаг байсан бол одоо дасан зохицож эхэллээ. Үүний үр дагавар ноцтой аюулд дагуулна. Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар дарамтад дассан хандлага нэг л өдөр ухаангүй үйлдэл хийхэд хүргэдэг. Учир нь ямар ч зүйл дээр логик дараалал алдагдахад эхлээд гажуудаж, дараа нь нуран унадаг.

Сонгуульд зориулсан улс төржилтөөр нийгмийг хөтлөвөл алсдаа бэлэн мөнгөнд амаа үдүүлдэг байсан ард түмэн үндэстний доройтол руу хэвийх магадлалтай. Ийм зорилгоор нийгмийн харанхуй хэсгээ алгуурхан, далдаас бойжуулаад байгаа ч юм шиг.

Цаазын ялаас илүү насаар нь хорих дээд хэмжээ эрүүгийн эрх зүйд бий. Энэ бол хүнд сэтгэлзүйн хувьд асар хүнд. Үүн шиг ядуурал, залхуурал, мунхаглал, адын сэтгэлзүйд ард түмнээ дасгах оролдлогууд амь бөхтэй сүүлийн жилүүдэд ажиглагдсаар байгаа нь уламжлалаасаа авхуулаад сэтгэлгээ нь хүртэл эрх чөлөөг хөрсжүүлсэн Монголчуудын хувьд ялын дээд хэмжээ шиг санагдах.


Сэтгэгдэл

Шаабар [192.82.85.178] 2022-10-21 12:44:49

Оюунэрдэнийн цагийг харангуут авилга авдаг юм байна л гэж дүгнэнэ.

Зочин [202.9.46.76] 2022-10-18 09:49:39

Ийм лаларын төр засагтөй эргүү тэнэг хүмүүсээр удирдуулсан улс удахгүй сөнөж мөхвөл таарна Монгол хүнд төр барих ухаан чадвар байхгүй болохоор аль нэг их гүрний нэг хэсэг болсон нь дээр ингэж улс ч биш юу ч биш 3хан сая хүний тал нь ядуу явснаас пизда.....

зочин [202.55.191.194] 2022-10-18 06:13:28

үгийн муухай хэрэггүй хүн бүр өөрсдөө хичээ. Төр засагаа харсаар өөрсдөө гараа хумихаад суух хэрэггүй

Зочин [66.181.190.179] 2022-10-18 05:58:02

Ард иргэд нь хулчгар болохоор хулгайч луйварчин эрх мэдэлтэнгүүд даам болсон. Новшнуудыг

Зочин [103.229.123.33] 2022-10-18 05:24:32

Улс төрийн нам гэдэг нэртэй мафиуд Монголд огт хэрэггүй юм бна . Тэд нам гэдэг нэрийн доор улсыг тонон дээрэмдэж дампууруулж бна

Зочин [150.129.140.106] 2022-10-18 05:38:00

ЯМАР Ч БИЗНЕСГҮЙ ЗӨВХӨН ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГААР АМЬ ЗОГООДОГ ЕРӨНХИЙ САЙД МААНЬ ЭХ ҮҮСВЭР НЬ ХААНААС ГЭДЭГ НЬ ҮЛ МЭДЭГДЭХ 24 МЯНГАН ДОЛЛАРЫН ЦАГААН АЛТАН ЦАГ ЗҮҮЖ ТҮҮНИЙГЭЭ ГАДААДАД АЙЛЧЛАХДАА БҮТНЭЭР НЬ ЗОРИУД ИЛ ГАРГАЖ АМЬТАН ХҮНД ГАХУУЛСАН ДҮР ЗУРАГАЙ БАЙГАА НЬ МОНГОЛЫН АРД ИРГЭДИЙГ ДОРОМЖИЛЖ БУЙ ГУТАМШИГ. ТЭРЭЭР ҮНЭНДЭЭ ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛААГҮЙН ГАЙ ШҮҮДЭЭ. ХҮН ТҮҮНИЙГ ХАРААД МӨН ЛУТ ХҮН ЮМ ГЭХГҮЙ ХАРИН Ч АРД ТҮМЭН, УЛС ОРНЫ НЬ ЭДИЙН ЗАСАГ ЭМЖИРГАА ИЙМ БАЙХАД ХӨӨРХИЙДӨӨ Л ГЭХ ШҮҮДЭЭ. МӨНГӨ ИХЭДВЭЛ ХЭРЭГЛЭЭ ДАРУУХАН, ЭРДЭМ НЭМЭГДВЭЛЗАН ДАРУУХАН ГЭДЭГ ҮГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ТА ЭРХБИШ САНААРАЙ. ТА ҮНЭТ АЛТАН ЦАГ ЭРДЭНЭС ХЭРЭГЛЭЛЭЭ Ч БИЕД ЧИНЬ ХУМСЫН ЧИНЭЭ Ч ҮЛ НААЛДАНА. ЭНЭ БОЛ ХООСОН ЧАНАР. ИЙМЭРХҮҮ ГАРУУД МАНАЙ ТӨРД ЗӨНДӨӨДӨ. АЛТАН ЭМЭЭЛ ГЭРТЭЭ ЗАЛЖ СОЛИОРООД Л. ГЭТЭЛ ЮМ ҮЗСЭН БАЯЧУУД, ТУХАЙЛБАЛ НЯМТАЙШИР ГУАЙ БОЛ МАШ ДАРУУХАН ХЭРЭГЛЭЭТЭЙ Л ХАРАГДДАГ

Зочин [202.9.46.205] 2022-10-18 04:41:07

Солонгосоос дор 30 жилээр хоцрогдолтой Ядуу Ажилгүй орон болгочихлоо. Үйлдвэргүй орон Байгаа Барилга Рестроны хар ажил 20-30 нас шаачихсан. Хятадуудтайгаа нийлчихсэн Хүний эрхтэний наймаа шаагаад цагдаа эмч гаалийнхан

Иргэн [103.10.21.250] 2022-10-18 04:06:36

Энэ байдлаас болж залуус маань гадны улс руу бөөнөөрөө дүрвэж байгаа нь туйлын харамсалтай эх орон элгэн саднаа орхиод явж бгаа хүний буруу ч биш

Зочин [188.162.254.99] 2022-10-18 03:30:09

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [124.158.68.117] 2022-10-18 03:16:02

АРДЧИЛАЛ ГЭХ БАЛЧИГТ ШИГДСЭН МОНГОЛЫГ ГАРГАХ ГЭЖ ЗҮТГЭЖ Л БАЙНА. АН намыхан л доороос нь чангаагаад байна.

иргэн [192.82.89.43] 2022-10-18 02:02:01

Тэгээд зөв юмны үнэнийхээ төлөө Тэмцээч!!!!@ Залуучууд нть байж л байгаа шдээ Таны эрх зөрчигдөөд байвал Наад Ерөнхийлэгч сайд 76 ийн -- д Талбайд гарч ирээд бодит байдалаа харуулаач !!! Наад төр чинь 3 м ээс илүү алхах гүйшдээ !!!!!!! Сайн үнэнг хэлж тэмцэцгээ !!!!!!!Эрх танд байгаа !!!!!!!!Ирээдүй ч бүрхэг байна.!!!!!!2023 онд бөөн өр хийж байхад хараад сууцгаах уу Монголчуудаа!!!!

Зочин [66.181.177.118] 2022-10-18 00:19:29

Хэдэн жил ядуурлаас гаргана гэж шаав энэ улс төрчид бүгд өөрсдөө идэж уугаад дуусав лалрууд

Зочин [202.9.46.226] 2022-10-18 00:05:14

Улны монголчууд олон хүүхэд цувуулж гаргаснаас болж олон хүүхэд энэ зураг нь дээрх хүүхэд шиг амьдын тамд шаналж шантарч харамсаж байна.

Зочин [202.9.46.226] 2022-10-18 00:02:36

Улны айлд төрсөн хүүхдүүд зовж шаналах болно. Монголд улны айлууд маш их байна.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.