ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСЛЫГ ХОШИН ШОГЧДЫН ХЭВЛЭЛИЙН ХУРЛААР ДАРАХГҮЙ ЭЭ

Aдмин / Хууль

Монголын нийгэм улс төр тэр чигтээ хошин шог.

Ерөнхий сайд нь ажлаа өгөхдөө, төрөхөөс тавчиктай хүүхэн гаргаад том сенсаци үүснэ. Тэгээд л огцорно. Гадаа үүссэн жагсаалын гэмгүй хэн нэгэн рүү бухчихна.

Нийгэмд эрх баригчидтэй, мөнгөтэй бүлэглэлтэй холбоотой сөрөг мэдээлэл гарлаа... Ард түмний үзэн ядалт дээд цэгтээ хүрэхээс өмнө дараагийн сенсацийг үүсгэж үлээж эхэлнэ. Энэ ердөө монголын сошиаль орчин түүгээр төрийн бодлого явдаг болсон харанхуй бүдүүлэг жишээ, бодит байдал. Ч овогтой М гэх эмэгтэй БЗД-ийн нутаг дэвсгэрт LAND -200 автомашинаар 7 машин мөргөж, 2 хүүхэд дайрсан ноцтой гэмт хэрэг осол гараад байхад л энэхүү мэдээллийг дарах гэсэн шш гэнэт хошин шогийнхон яамны төрийн нарийн бичгийн даргыг огцруулахаар жагсаал хийх шахуу юм болов.

Монголын эрх баригчид нэн чадамгай хийдэг ганц зүйл нь ноцтой гэмт хэрэг, шударга бус, аюултай нийгмийг цочроосон эрх мэдлийг нь ганхуулж мэдэх асуудлуудыг өөр нэг “зохиомол” сенсацаар дардаг хуучирсан болхи улс төрийн арга.

Уг нь ой санамж арчих энэ технологи сонгуулийн үед нэг нэр дэвшигч нөгөөгөө мартагнуулах гэж албаар зохион байгуулдаг улс төрийн тоглоом боловч монголын төр нийт иргэддээ байнга туршиж иргэдийн шударга ёсны шаардлага, эрүүл оюун санааг төрийн аппарат, их мөнгөний шуурганд автуулан лужир том хүчээр няц дарсаар удлаа. Социологич ажиглагч нар үүнийг дүгнэхдээ нэр хүнд, арга чадал нь барагдсан намын улс төрд тэсч үлдэх гэсэн сүүлчийн мэх төдий. Хэрвээ энэ байдлаар удвал Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирна.

Эдийн засаг, нийгмийн амин чухал асуудлууд улс төрийн бохир тоглоомноос ангижирч чадахгүй нийгэм тэр чигээрээ саажих маягийн өвчлөлд өртлөө. Үүнийг эрх баригч нар “арчих” технологи буюу ард түмнээ загасны ой санамжтай байлгах санаархал гэх.

Монголчуудын уугуул хэллэгээр дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй удаж, ууж идэхдээ уургын морь шиг урагш давшихдаа ургаа хад шиг болсон улс төрчдийн залхуу хойрго, хулгайн дон шүүгэлсэн завхралын үр нөлөө нь нийт ард түмний язгуур эрх ашиг хохирч, эдийн засгийн үзүүлэлтүүд өндийхгүй, нийгмийн бүх давхрагад харанхуй хөшиг татаж, монголын олон улс, дэлхий дахины нэр хүнд шалаар нэг унаснаар хэлэн мянган жилийн түүхтэй Азийн чээжин дэх Монгол улс, бидний үр хүүхдүүдийн ирээдүй тодорхойгүй боллоо.

Эцэст н арга нь барагдаад ирэхээр хошин шогийн жүжигчид хөлсөлж нийгмийн шаардлагуудыг няцаах бүдүүлэг арга дэндүү басамжлах өнгө аястайг дахин сануулмаар. Монголчуудын ой санамж түүхийн турш тун сэргэг, гүн холч байв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.238] 2022-10-22 01:35:48

амыг амиар үхэх нь үнэнээс хойш хэзээ үхэсэнч яаадаг юм алуурчан нарыг буудан хороо өөр яаах юм

Монгол [122.201.22.225] 2022-10-21 07:41:14

Төсвийг МАН өөрийнхөө сонгуулийн пиар болгож баталж байгаагаа хүмүүсээс нуух гэсэн арга шүү дээ. Дэндүү тэнэг юм даа ард түмэн харанхуй байна

Зочин [192.82.85.166] 2022-10-21 06:13:51

Жолооны сургуулийг нэгтгэн цэгцэлмээр байна. 20 гаруй жил нөхөр жолоог эхнэр нь дүрмийг заагаад 4-5 машинтай сургасан болгоод төгсгөдөг маш олон сургууль байна. тухайлбал Хан уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа СЭДО ХХК эхнэр нөхөр хоёрын сургууль байна. Хөрөнгөжсөн нөхдүүдийн эхнэр хүүхдүүд жолоонд бараг л сууддаггүй. Хааз тооромзоны гишгихээс өөр зүйлийг жолооны сургууль заахаас дүрэм, хууль тогтоомж, зөрчил хариуцлагын талаар хичээл бараг заадаггүй.

ккк [202.21.125.150] 2022-10-20 04:28:10

ХААНА МӨНГӨ БНА ТЭНД ГҮЙЖ ЯВНА ДАА

Зочин [103.26.193.14] 2022-10-19 15:28:40

Tsagdaagiin darga bsan hunii ohin bish ee. Odoo olshrood bga yamar ch yum argaar baga saga mongojson terendee haluu orgij yavdag orkuudiin huuhed gesen. Nugel nudeeree tsuvnaa gej

Зочин [103.57.93.192] 2022-10-19 09:17:38

Ямар ч хамаагүй хоёр асуудал

Зочин [192.82.76.238] 2022-10-22 01:29:48

ХУУЛИЙН БАЙГУУЛАГ ХАХУУЛД ИДЭГДЭЖ МӨНГӨТЭЙ ХӨРӨНГӨТЭЙ ГЭМЭТ ХЭРЭГТЭН НЭР ХАХУУЛ БОЛОН БУСАД АРГААР НӨЛӨӨЛЖ ГЭМЭТ ХЭРГЭЭС ГЭМГҮЙ МЭТ ГАРДАГ БОЛСОН ҮҮНД САЛАВДАЙ НАР ХҮРТЭЛ ОРЛЦОДОГ БОЛЖЭЭ

Зочин [202.126.89.189] 2022-10-19 05:00:59

2 huuhed chin hiiswer shteee eh ni Tv ajilladag saltaanii buzartai bayan huntei suuna geseer baigaad arhinii businessmantai suuj baisan huuhen baidagsht Uiliin urtei l yum bailguidee

Зочин [202.126.89.189] 2022-10-19 05:03:19

Ene ohind setgel sanaa hohirol ih hemjeegeer uguh yostoi shudee adilhan amidralaa saihruulaad

з [202.9.46.151] 2022-10-19 04:11:08

зөвшдээ улны шалны гишгүүриин үүрэгтэй малууд дуугарахч ухаангүй бөөн жүжигчит гоё ярьж хулгаагаа хиисээрл малуудааа

иргэн [202.9.40.96] 2022-10-19 03:06:42

Монголын ард түмнийг дэндүү элэг барьж байна даа . Энэ нөхдүүдийт арчиж хаях цаг нь ойртож байна даа.

Зочин [202.126.89.67] 2022-10-19 02:04:37

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чигис охин гэж байна шүү

зочин [202.21.105.197] 2022-10-19 03:29:35

За биш дээ биш, яаж ийж байгаад тэр хүнд наачих гээд үзэж тарах юмаа. Регистерийн дугаар, ургийн овог нэр, бүр болохгүй бол ах дүү нар гээд өчнөөн мэдээлэл байхад энэ шалгаад үзэхгүй юу даа. Тэр хүнийх нь бүрэн мэдээллийг тавьбал таарна.

Иргэн [66.181.181.27] 2022-10-19 01:34:44

Төр Ерөнхийлэгтэй 76гишүүдтэйгээ Ерөнхий Сайдтайгаа Огцорох хангалтай!!!!!!!Энэ иргэдийг дайря гэмтээдэг ахилгагүй дэг журам хэтэрч байна.!!!!!! Тэгээд нэг хэрэгиэг нөгөөгөөр нь дарж мартуулж ажилладаг нь Чөтгөрийн тойрог !!!!!!!Одоо хангалттай !!!!!!! Өрсдөө бууж Огцорцогоо !!!!!!!!! ёстой хэлэх үг алга !!!!!!!! хүүхэдүүд ёстой та нарийнзрлиос юм уу луйварчидаа !!!!!!цагдаа нар ч адилхан бөөн мафи болсо!!!!!!зүгээр нэг амьсгал -таны амьсгал маргааш ч тасрах магад ард түмэндээ Ээлгүй тар засаг болжээ Огцоруул !!!!!!!!

Зочин [66.181.184.136] 2022-10-24 04:14:44

АН монголын тавцангаас өүр мөсөн арчигдсан

Зочин [192.82.76.238] 2022-10-22 01:33:25

Энэ хэцүү цагт ЗАСАГ ОГЦРУУЛАХ НЬ ЯААВ Ч ЗӨВ ЗҮҮЛ БИШ ОГЦОР ГЭЖ ОРИЛОЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ АН , ын хулгайч нарын санаархал

Зочин [203.217.139.240] 2022-10-19 00:41:40

Үнэндээ энэ улсад зам тээврийн осол гарч байгаа асуудал дэндүү их байна шүү. Дайн байлдаантай улс орон байгаа биш дээ, ямар

zochin [122.201.22.41] 2022-10-18 23:53:32

Хамгийн гол хүмүүст сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулсан Чингисийн Маралмаа эмч өөрөө хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байгаад үнэхээр дургүй хүрч байна!!!

Зочин [122.201.31.135] 2022-10-19 00:57:37

Эмч хүн юм уу Ээ бурхан минь


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.