Өчигдөр 97 жолооч согтуу жолоо барьж, 118 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1864 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1475, хулгайтай холбоотой 37, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 76, гэмт хэргийн шинжтэй 92 мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 97, хүний биед халдсан 57, эрүүлжүүлэх байранд хоносон 118 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
Болор хилчин [122.201.26.210] 2022-10-19 07:19:37
манай цагдаа нар маш сайн ажиллаж байгаа. эдгээр хүмүүсийг урамшуулах ёстой. хичнээн уй гамшиг олон төгрөгний хохирлоос урьдчилан сэргийлсэнийг тооцох аргагүй. харин тэр архи уугаад машин жолоодоод байгаа этгээдийг хатуу шийтгэх хэрэгтэй. эрхийг нь хасахаас өгсүүлээд шийтгэл оногдуулах нийтэд зарлах,, эдгээр хүмүүсээс болоод хичнээн ажил алдаж байгааг хичнээн түгжрэл гарч байгааг тооцох аргагүй_