Осол гаргасан жолооч хоёр өдрийн дотор 117 сая төгрөгийн хохирол төлжээ "Хүүхдийн эрүүл мэнд" яах вэ?

Aдмин / Хууль

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар цаг үеийн нөхцөл байдал, зам тээврийн ослын талаар мэдээлэл өглөө. ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "БЗД-ын 26-р хороонд Норжин худалдааны төвийн араас болсон осолтой холбогдуулан нийгэмд үл ойлголцол үүсэж байна. Прокурорын зөвшөөрлийн дагуу шинээр гарсан нөхцөл байдлын хүрээнд мэдээлэхэд 7 машин, хоёр хүүхэд мөргөсөн жолооч М тухайн өдөр тээврийн хэрэгслийг анхнаас нь унаад хөдөлсөн гэдгийг нотолсон. Машиныг Б гэдэг хүн жолоодож эхлүүлсэн ч замын дундаас М гэгч нь тээврийн хэрэгслийг жолоодсон байна. Жолооч Зүүн дөрвөн замаас хөдөлж дүрмийн зөрчилгүй явсаар осол болсон газарт очсон.

Тухайн өдөр цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Осол болсноос 15 минутын хугацаанд цагдаа, эмнэлгийн байгууллага очиж хамгаалалтад авсан. Ослын улмаас нэг хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн эрүүл мэнд тогтвортой" гэв.

Хэргийг хариуцаж буй Цагдаагийн хошууч н.Хосбаяр "Шинжээчдийн дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар иргэн С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоосны дагуу зүүн өвдөг шалбарч, зуларсан нь хөнгөн гэх ангилалд багтдаг. Харин нөгөө охины хувьд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Эрүүл мэндийн нэмэлт шинжилгээнд оруулж байна. Тухайн хэрэгт иргэдийн эрүүл мэнд хохирсноос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан. Одоогоор дөрвөн тээврийн хэрэгслийн хохирлыг төлөөд байна" хэмээв.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Б нь жолоодох эрхгүй, согтуу байсан. Өөр машинд суугаад явсан нь камерын бичлэгээр тодорхой болсон. М нь Цагдаагийн дарга Р.Чингис гэдэг хүний охин биш. Хэрэв худал гүтгэлгийн шинжтэй ийм мэдээллийг санаатайгаар тараавал зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.174] 2022-10-20 06:30:08

ТЭРБУМААР НЬ ТӨЛӨХ ЧАДВАРТАЙ ГЭР БҮЛ ШҮҮ ЭДНИИХ, ЗА МӨНГӨ Ч ЯАХ ВЭ ХАРИН ТЭР ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЦААШДАА ЯМАР НӨЛӨӨ УРХАГТАЙ ГЭМТЭЛ АВСАН БОЛОО

Зочин [66.181.168.8] 2022-10-20 05:20:56

Хохирлоо барагдууллаа гээд хүмүүс уурлаад байгаа юм уу хаха, төлөхгүй бол тийм машин уначаад арчаагүй амьтан гээд бас л хараах байх даа

Иргэн [103.212.116.111] 2022-10-19 13:02:00

Мөнгөтэй байж болно.!!!!!!хүүхэд бүх хам хаячихаад юу ч болоогүй юм шиг!!!!!!дайруулсан жолооч машинууд ч дуугарахгүй мөнгөөр шийдээюү !!!!!!!!!бүгдийг ил болгооч!!!!!!Ер нь дээдүүл бүгд мөнгөөр шийдэгюм уу ??????Шударга цагдаа шүүх төр засаг бна уу Арай ч дэ өдөр бүр хүний амь !!!!!!!!!!

Мөнгөтэй [103.10.21.250] 2022-10-19 10:04:11

Мөнгөтэй нь ял завшиж хохирогч нь хохироод үлддэг тийм улсад ажиллаж амьдарч бгаашдээ

зочин [124.158.109.140] 2022-10-19 08:47:01

Хүний амь нас эрүүл мэндийн хохиролыг хуулийн дагуу болон мөнгөөр баргадуулахгүй юугаар барагдуулах юм болоо. ингэж сэтгэл байгаа оркууд бас ичээсэй дээ

Зочин [202.55.184.242] 2022-10-19 08:07:24

manai mongol humuus hunii muud umar ih durtai um be.hend ch gai tohioldoj bno shuu dee. enen shigee uurcdiigee bolon ulsaa gugjuuleech.iim amia bodson archaagui zangaa boli.

Зочин [66.181.168.8] 2022-10-19 06:27:17

харин ч хохирлоо төлж барагдуулаад үүргээ ухамсарлаад л байгаа хүн байна шд, мэдээж тэр охины эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг төлөх л байлгүй дээ, наад эмэгтэй чинь мэдээж харамсаж шаналж байгаа шүү дээ, одоо болимоор юм аа, хүний мууг үзэхээ

Зочин [202.9.46.226] 2022-10-19 07:31:06

Хүний амь нас эрүүл мэндийг мөнгөөр шийддэггүй юм. Бүхнийг мөнгөөр шийдэх гэж зүтгэдэг оркууд өөрөөсөө ичээсэй.

иргэн [183.177.98.26] 2022-10-19 06:22:21

Бусдад тээврийн хэрэгслээр хөнгөн гэмтэл учруулсан бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй, зөрчлийн хуулиар шийдэж 100к төгрөгөөр торгуулах шийтгэлтэй. Хоёр хүн зодолдоод нэгэндээ хөнгөн гэмтэл учруулсан бол шууд эрүү үүсч эрүүгийн хуулиар шийддэг. Согтуу хүн техникээр буюу тээврийн хэрэгслээр бусдад хөнгөн гэмтэл учруулахад эрүү үүсдэггүй, зөрчлийн хуулиар эрхээ хасуулж 384к торгуулдаг. Энэ шударга ёс уу


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.