ӨНӨӨДӨР: Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

HOLIDAY INN

09:30 цагт: “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 89692928, 91811523

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-мал аж ахуй” үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулна.

МУИС-ИЙН I БАЙР

10:00 цагт: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран “Сурч боловсрох эрх: Боловсролын багц хуулийн төсөл” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 95426532, 95004161

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

10:30 цагт: Хэвлэлийн хүрээлэнгээс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын хэм хэмжээ” сэдэвт уулзалтыг хуульч, эрх зүй судлаач, иргэний нийгмийн идэвхтнүүд, сэтгүүлчдийн дунд зохион байгуулна. Утас: 350002, 99186068

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Гадаадын банк оруулж ирэх асуудлын талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99012599 99978800

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

11:30 цагт: МБОИЗ-ийн удирдлагууд, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын нэгдсэн баг орон нутагт ажилласан талаараа мэдээлэл хийнэ.

С.ЗОРИГИЙН ХӨШӨӨТЭЙ АН-ЫН БАЙР

12:00 цагт: Ардчилсан намаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын нарийн бичгийн дарга нар оролцоно. Утас: 93113995, 99972117

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

12:00 цагт: Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын (ХММСБ) долоо хоногийн хүрээнд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний оролцогч талуудын IV форумыг “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна. Уг форумд Төр, засгийн болоод төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцоно.

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

12:00 цагт: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн “Харвалтын нэгжийн нээлттэй хаалганы өдөрлөг” болно. Уг нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэд, үйлчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө болон харвалтын дараах асаргаа сувилгаа, хяналтын талаар мэдээлэл өгнө. Утас: 88153407, 99797227


Сэтгэгдэл

Зочин [124.158.67.149] 2022-10-25 00:38:28

тараачээ ядаргаатай нохой бөөснүүдээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.