АНУ-Д ОРШИН СУУДАГ МОНГОЛ ЭРЭГТЭЙГ ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭР БАРИВЧИЛЖЭЭ
АНУ-ын Мичиган мужийн Нортфилд Тауншип хотод 49 настай монгол эрэгтэй хамтран амьдрагчаа хүчирхийлж, амь насанд нь халдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-ны өдөр гарсан байна. Тус улсын хэвлэлд мэдээлснээр, Монгол Улсын иргэн Ш.Т гэгч нь нэгдүгээр зэргийн аллага, бэлгийн хүчирхийлэл, биенд хүнд гэмтэл учруулсан хэргээр цагдаагийн газарт шалгагдаж эхэлжээ.
Хэрэг гарсны дараа цагдаа нар дуудлагаар очиход, таван сар хамт амьдарсан 61 настай монгол эмэгтэй ноцтой гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураасан байжээ. Шинжилгээгээр хохирогч эмэгтэй тархиндаа хүнд бэртэл авсны улмаас цус харвасан гэж дүгнэжээ.
Хэргийн сэжигтэн этгээд Скоки хотын шүүхэд батлан даалтад гарахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй цагдан хориод байгаа аж. Түүнчлэн хохирогч эмэгтэй нас барахаасаа дөрөв хоногийн өмнө хамтран амьдрагч Т-ээс айж байгаа тухайгаа ажлынхандаа хэлж байсан гэх бөгөөд амьсгал хураахаасаа 45 минутын өмнө цагдаад дуудлага өгсөн ч тусламж авч чадалгүй харамсалтайгаар амь насаа алдсан байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
muu hyn daind heerne gegcheer............. [148.60.92.227] 2022-10-26 14:13:28
hyn myygaan medehgyi heregt dyrtai gedeg ni,tegeed ch heregeen heegeed byyr soliorch yabchihna,eersdee l hicheechgee,zaluus aa.
Зочин [207.96.54.237] 2022-10-26 02:08:19
yun michigan be bitgii hudlaa soliorood bai
ЗОЧИН [103.26.195.31] 2022-10-26 01:04:01
БИТГИЙ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БИЧЭЭД БАЙГААЧ? , НААД АЛУУРЧИН ЧИНЬ ХАМТРАН АМЬДРАГЧ БИШ, ТЭР БАЙРНЫХ НЬ ДЭЭД ДАВХАРТ АМЬДАРДАГ БАЙСАН ХҮН ГЭЖ БАЙНА ЛЭЭ Ш ТЭЭ
Зочин [202.126.89.153] 2022-10-25 10:49:34
Yaaj iim mal bii boldog b.aa
Зочин [207.96.54.237] 2022-10-26 02:09:09
naad maliig chini shinebayar gedeg yum
Зочин [188.162.254.15] 2022-10-25 03:32:36
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин [66.181.169.108] 2022-10-28 04:33:23
Эргүү малаа, наад хэрэг чинь Америкт гарсан хэрэг байна. Америк гэж мэдэхгүй Архангай шиг юм бодоод байна уу, ккк