Т.ЖИГЖИДСҮРЭН: АРГО БАГШ ТУЛДАА ТЭСЧ ӨНГӨРӨӨСӨН. ӨӨР УУРТАЙ ХҮН БАЙСАН БОЛ ОЧООД ШАНАА ӨГӨХ БАЙСАН
Урлагаар дамжуулж олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хошин урлагийнхан эсрэгээрээ нийгмийг бухимдуулдаг болоод удаж байна. Тэдний монгол хүнийг яс үндэс, шашин шүтлэгээс эхлээд гадна төрхөөр нь ялгаварлан гадуурхсан өнгө аястай уран бүтээлүүдийг олон нийт шүүмжилсээр байгаа юм. Олон түмэнд Арго багш гэдгээр танигдсан Б.Ариунболдыг хошин урлагийнхан нэг бус удаа элэглэж, ашиг орлого олж байв. Арго багш хүндээр өвдөн нэг хөлөө тайруулан зовж явахад ч хошин шогийнхон түүнийг элэглэсээр байсан гэдэг. Тиймээс тэрээр хэвлэлийн бага хурал зарлан таягаа тулан зогсож байгаад “Хошин шогийнхон энэ үйлдлээ зогсоо. Жүжигчин Г.Эрхэмбаяраас болж би хоёр ч удаа амиа хорлохыг завдсан” хэмээн гуйж байсан удаатай.
Арго багшийн дотны найзуудын нэг Монголын Уул уурхайн зөвлөх инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Т.Жигжидсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Арго багштай нөхөрлөсөн түүхээсээ дурсахгүй юу?
-Бид хоёр их эртний найзууд. Арго бол олон хэлний ном бичсэн хүн шүү дээ. Англи, япон, солонгос гээд 10-аад ном бичсэн байдаг. Би ч номуудыг нь уншдаг байсан. Хоёулаа уулзаж сууна. Арго бол их үндэсний үзэлтэй хүн. Тэр утгаараа хоёулаа үзэл бодол их нийлнэ.
Арго бол их өндөр, том биетэй шүү дээ. Түүнийг хөлөө тайруулчихсан байхад нь хошин шогийнхны ярианы бай, элэг доог болж байгааг хараад маш их харамссан. Тэр бол маш их хөдөлмөрч хүн. Хэл сурах аргачлал нь ч сайн. Өнөөдөр хэрэв сэргэлэн хүмүүс байдаг бол Аргогийн нэрэмжит дээд сургууль биш юм аа гэхэд хэлний сургалтын төв байгуулаад явах ёстой юм. Аргогийн хэлнийх нь арга зүйгээр сургалт хийвэл их үр дүнтэй санагддаг. Одоо бол манайхан гадаад хэлийг маш буруу заадаг.
Шашны сургуульд лам багш нар төвөд хэлийг маш хурдан заадаг аргачлалтай. 500, 600 жилийн сургалтын систем маш сайн байх нь гарцаагүй. Мэдээж юм сурах гэж байгаа бол маш хурдан хуагцаанд сурах хэрэгтэй. Сурахын тулд, сургахын тулд богино хугацаанд үр дүнтэй аргачлал байх нь чухал. Арго тийм л хүн байсан. Харамсалтай нь түүний хөдөлмөрийг хэн ч үнэлээгүй. Сурталчилгаа хийгээд явсан бол номууд нь бестселлер болох боломжтой бүтээлүүдтэй хүн. Телевизээр л өөрөө ярьдаг. Хүн нь өөрөө тийм цагаахан байсан даа.
-Арго багшийн гадаад хэлний сургалтын онцлог ямар байсан гэж боддог вэ?
-Хүнд дадал бий болгодог арга зүйтэй. Арго болон шашны сургуулийн багш нарын арга зүй хоорондоо тун төстэй. Өөрөөр хэлбэл, маш олон давтдаг. Лам нарыг хатуу сахилга баттай цээжлүүлдэг шүү дээ. Арго ч тийм. Ердөө л давтамж. Маш олон удаа давтаад цээжлүүлээд өөрийн болгодог. Өөрөөр хэлбэл, ухамсартайгаар ойлгуулах гэхээс илүү цээжлүүлээд тархинд нь хийчихдэг. Цээжинд орчихсон зүйлийг бодоход, ярихад амар. Аргогийн сургалтын онцлог бол тэр.
-Гэвч нийгэм түүнийг сайн ойлгоогүй, олон хэл сурсан чадвар зүтгэлийг нь үнэлээгүй юм шиг санагддаг. Өөрөө энэ тухай ярьдаг байв уу?
-Өөрөө бол хар муу санаагүй. Цагаахан, хөдөлмөрч хүн. Номондоо бичсэн онигоо нь олон нийтийн сүлжээнд тархаад байна шүү дээ. Тэр л Арго шүү дээ. Уулзахаараа манай хүн зуу татна, би шар айраг ууна. Надад марзан онигоо их ярьж өгнө. Бүр олон хэлээр онигоо ярьдаг авьяастай. Ер нь гадныхан ч тэгдэг. Европууд англиар онигоог шижигнэтэл ярьцгаадаг. Арго ч надад хэлж байсан. Чи онигоо ярьж сур. Тэгвэл нөхөдтэй болно гэдэг байж билээ. Ярих чадвар сайтай, олон талын авьяастай хүн байсан даа.
-Хошин урлагийнхан түүнийг элэглэж, хариуд нь их л гомдолтой явсаар өөд боллоо шүү дээ?
-Маш харамсалтай. Арго бол олон хэлтэй, орчин үеийн сэхээтэн хүн. Ном их уншдаг байсан. Ой тогтоолт ч маш сайн. Маш олон мэдээллийг тархиндаа боловсруулдаг. Тийм хүн буруу замаар явах, нийгэмд элэг доог болох ямар ч үндэс байхгүй. Жүжигчин Г.Эрхэмбаяр энэ алдаагаа засах ёстой, ар гэрээс нь уучлалт гуйх ёстой. Хөөрхий хөлөө тайруулчихсан зовж явахад нь хошин шогийнхон элэглэж л байсан. Тийм байхад амиа хорлохыг завдахаас өөр яах вэ дээ. Цагаан сэтгэлтэй хүн тулдаа тэссэн. Өөр ууртай хүн байсан бол хошин шогийнхонд шанаа өгөх байсан.
Харамсалтай ч тийм мундаг чадвартай сэхээтэн хүн эрт явчихлаа. Арго багшийн асуудал хошин шогийнхны бодит байдлыг хэлээд зогсохгүй монгол эрчүүдийн эрүүл мэнд үндэсний асуудал болсны илрэл гэж би харж байгаа. Тэр чихрийн шижин өвчний хүндрэлээр өөд болсон. Энэ өвчин бол нийгмийн өвчин болчихлоо шүү дээ. Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал маш хүнд байна. Манайхны төрийн өмчит том сургуулийн багш гурван жилийн өмнө “Оюутнуудын эрүүл мэнд хэцүү болчихоод байна. Үзлэг шинжилгээнд хамруулж эмчилмээр байна” гэж ярьж байсан удаатай. Одоо ч энэ байдал дээрдээгүй. Түүгээр зогсохгүй уул уурхайд ажиллаж байгаа ажилчдын дийлэнх нь эрчүүд. Тэдний эрүүл мэнд ямар байна вэ гээд харвал бүр аюултай.
www.dnn.mn
Сэтгэгдэл
Зочин [124.158.93.67] 2022-10-28 11:15:02
ХОШИН ШОГ ЗОХИОЖ ӨГСӨН ХҮНЭЭ ЗАРЛА ХЭРЭВ ӨӨРӨӨ ЗОХИЖ ДОРРМЖИЛСРН БОЛ ҮЛДСЭН БАТОТГОН ДОКТОР,ГАВЯАТ ЖАВХЛАНГААС ӨВДӨГ СӨГДӨГ УУЧИЛАЛТ ГУЙГААД НЭР ТӨРИЙГНЬ ДОРОМЖИЛСОН МӨНГӨӨ ТӨЛ
Зочин [148.60.92.227] 2022-10-26 14:22:09
Argo bags bol nom erdemteigeer barah yy?ikhe ch olon nom bichsen saihan setgeltei yyl oboo tenger byrhanaa argadaj bee lam nariin abiachij beelyyldeg baisan syy!!!bidnii telee l 2000 onii eheer men ch ikhe yabsan daa!!!setgel saitai saihan hyn baisan daa!!!hynii saihan ni ert yabchih yum daa.....
tusa [59.153.87.199] 2022-10-26 10:09:04
тэр Эрхэмбаяр гэдэг нүүрээрээ дүүрэн хар батгатай, харваас үзлийн амьтан байна лээ дээ. Хүн доромжилж, гомдоосон хүн урт насалдагггүй юм даа.
Зочин [66.181.190.107] 2022-10-25 11:53:18
Их л цайлган цагаан,сэтгэл сайхантай хүн байсан шүү. Ном эрдэмтэй л хүн байждээ. Ум ма ни бад мэ хум
Zochin [202.126.89.229] 2022-10-25 11:04:39
HZY-ni turiin nariin Sainzorig buruu yum heleegui shu mash zuv helsen Munh-Erdene ch zuv helj baisan Hun doromjilj mungu oldogoo boloh heregtei
Zochin [202.126.89.229] 2022-10-25 11:02:20
Argog arai l denduu doromjilj baisan shu alialagch nertei Hun doromjildog Alia salbadai nar.
Зочин [203.91.115.52] 2022-10-25 09:07:39
Тэгэхдээ Арго өөрөө ч бас нэг хэсэг цусыг нь хольж байсан даа. Сүнс нь амгаланг олох болтугай.
Зочин [203.91.115.52] 2022-10-25 09:02:20
Арго чинь явчихсан юм уу?
д [202.126.88.81] 2022-10-25 07:04:33
алиалагч ч биш салбадай нар тараа саяхан таниулсан