АТГ: 52 АЛБАН ТУШААЛТНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ШАЛГАВ

Д.Тулга / Хууль

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны аравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 310 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 135 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 175 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 52 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав хэмээн АТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.47.32] 2022-10-27 17:08:20

ОРЛОГО НЬ ӨССӨН ГИШҮҮД УЛС ТӨРЧИДӨӨ ШАЛГАДАГ ЮМ БОЛОВ УУ..........

Иргэн [192.82.91.17] 2022-10-25 06:04:50

Тэр бумтангуудийг бүгдийг нь шалга!!!!!!!улс өртэй ард нь ядуу болж байгаа учир Нотой байгаа !!!!!!!мэдэгдээд л байгаа шүү !!!!бүгд ил илчилэгдэх болтугай !!!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.