Г.Золжаргал:”МОНГОЛ ОО, БИ ЧАМАЙГАА ҮҮРНЭ"

Aдмин / Нүүр

1993 оны зургадугаар сард Австрийн Вена хотод явж байлаа. Венад очоод консулынхантай уулзан, цай ууж суугаад Австри улсад хэр олон монголчууд байгаа вэ гэж асуухад “Тийм олон бишээ 30-40 хүн байгаа болов уу” гэсэн. Чи сурвалжлагч болохоор нэгэн залуутай уулз гээд нэг гудамжны нэр хэлээд оч гэсэн юм. Тэнд нь оройн зургаан цагийн үед очвол яг уулзана гэлээ.

Нээрэн тэнд нь Ганбаатар гэдэг Монгол залуу ажил хийдэг байв. Би хагас сайн өдрийн орой 5 цаг 30 минутын үед очсон чинь нэг монгол залуу жижигхэн газар мужааны цех ажиллуулж байлаа. Тэр цехэд хоёулахнаа ажиллаж байх юм. Залуу намайг таниад, ирж мэндэлчихээд, 30-40 минут хүлээхийг надаас хүслээ. Хэсэг зуур хүлээсний дараа болзсон цагтаа нөгөө залуу маань гараад ирлээ. Богино ханцуйтай футболкныхаа энгэрт “Монгол чамайгаа үүрнэ” гэсэн бичигтэй, ар талдаа Монголын газрын зурагтай байлаа. Германд анх ажил хийж байгаад Чехид очоод, тэндээсээ Австрид ирсэнээ надад хуучиллаа.

Австрид ирсэнийхээ дараа ажил олдохгүй, эхний 8-10 сар цэцэрлэгт хурээлэнд унтдаг байж. Аз дайрч сониноос туслах ажилтан түр хугацаагаар авна гэсэн зар олж хараад энэ эзэнтэйгээ уулзжээ. Гарын уртайгаас гадна юманд хичээнгүй хандаж байгааг нь эзэн нь олж хараад “чи сайн залуу байна, хааяа ажил гарвал дуудаж байя” гэж ажиллуулсаар байгаад хавар болоход мужааны цехээ хариуцуулан ажиллуулах болов. “Энэ цехийг чи бие даагаад ажилуул, хүмүүсээс захиалга аваад хаалга цонх янз бүрийн юм хий.

Одоо чамд заагаад байх юм алга, гагцхүү тохирсоноороо чиний цалин ийм байна, би орлогоо авна, чи эндээс дөрөөлөөд Австрид яаж амьдрахаа өөрөө мэд, чамд боломж олгоё” гэж ээ. Эзэн нь зааж өгсөн зүйл бүхнийг тун амархан сурч, их шаргуу, хичээнгүй ажиллаж байгааг монгол залууг үнэлж, бүтэн жил хагас зааж ойлгуулах юмыг бараг хагас өдөр хараад л хийснийг талархан нь гайхаж, “Монгол хүн ийм овсгойтой, сэргэлэн гэж ер бодсонгүй” гэж байжээ.

Би тэр залуугаас “Монгол чамайгаа үүрнэ” гэж яагаад бичсэнийг асуусан чинь, “1991-92 онд манай орны эдийн засаг хүнд хэцүү, төмс, давс ч үгүй байх үед би ээжийгээ, гэр бүлээ тэжээхийн тулд гадаадад гарсан. Ирээдүйд энэ цехээ томруулаад их мөнгөтэй болохоороо Монголынхоо зовлонгийн нэг хэсгээс нь үүрнэ гэсэн утгатай. Зовлонгоо өөрөө үүрч байгаа бас Монголоо үүрч байгаа шүү.

Би энэ ажлаа сайн хийгээд өөрийнхөө амьдралыг өөд нь татаад авч явбал Монголынхоо зовлонгоос нимгэлэн үүрч байгаа юм аа” гэж байсан. Нохой түр зүүрмэглэх зуураа рефлексээрээ мөрөөдөн зүүдлээд тэрнийхээ дагуу юм олж идэхээр шогшино Би бас өлсчихсөн хоол олж идэхээр явж байгаа.

Бид хоёр ижилхэн юм шиг боловч хүн ухамсарт амьтан тул өөрийн амьдралыг сайжруулах, чанаржуулах, нийгмийн амьдралыг чанаржуулах, сайжруулахын төлөө зорилго тавьж, хүсч мөрөөдөж яваагаараа нохойноос ялгаатай байх ёстой Нийгмийн зорилго гэж том ярихаасаа өмнө өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдөл тэмүүллээ биелүүлэхийн төлөө амьдрах ёстой. Тэгж чадвал нөгөө футболкан дээрээ “Монгол чамайгаа үүрнэ” гэж бичсэн залуу шиг Монгол орныхоо төлөө хувийнхаа асуудлыг шийдэж байгаа хэрэг болно. Хүн бүхэн ингэж хүсэл тэмүүллээ биелүүлж байж тэр бүхэн нэгдээд Монгол маань хэнээс ч шалтгаалахгүй өндөр хөгжилтэй орон болоосой . Тиймээс хүн бүр дор бүрнээ зүгээр нэг зөнгөөрөө гүйж яваа нохой биш, зорилготой гүйж явах ёстой юм байна гэдгийг би хэлье.

Сэтгүүлч, МУСГЗ Гомбын Золжаргал "Оюуны эрэл" оюутны холбооны гишүүдэд уншсан лекцээс. 2009.06.09


Сэтгэгдэл

Ardhvv [71.163.110.3] 2022-10-26 17:03:11

bi gedeg hvn 1990-onoos hoish l ohin nohoi shig vr zulzagaa tejeeh gej gadaad dotoodgvi gvilee olson hojson umgvi yvsaar uls eh orondoonch bagch gesen um bvteej chadalgvi nas maani duusch baih shig; harin nuguu tald usuhdu ulun ussun gurvan vyeree guilagchin baisan nohoduud uls eh orong mini dampuuruulaad ard tvmeng mini doromjlood baihiig harahlaar ali negiig ni chireed jalagruu ordog ch um bilvv gej boddog bolson shvv

Зочин [103.57.93.192] 2022-10-26 11:39:06

Наад залуу чинь 95 онд хөрөөнд гараа тайраад гудамжинд гарсан

Зочин [188.162.254.70] 2022-10-26 07:57:38

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

зочин [66.181.189.131] 2022-10-26 02:18:45

Үнэн шүү. Эрдэнэтийн овоологыг хүртэл ард олонд хүртээлгүй хусах юм. МАНАН одоо ч арилаагүй. Энэ цаг хугацаа дуусч сайхан амьдраад нүд аних бололцоо олгоо ч шудрагаар хөдөлмөрлөөд дөнгөж хоолтойгоо байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.