ХХААХҮЯ: 128 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна
ХХААХҮЯ-наас мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 304.4 мянган га-гаас 366.4 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс:
- 285.5 мянган га-гаас 340.8 мянган тонн улаанбуудай,
- 19.4 мянган га-гаас 207.9 мянган тонн төмс,
- 11.4 мянган га-гаас 128.1 мянган тонн хүнсний ногоо,
- 38.5 мянган га-гаас 95.1 мянган тонн тэжээлийн ургамал,
- 81.2 мянган га-гаас 33.5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Ургац хураалтын явцыг хувиар авч үзвэл:
- Үр тариа 86.1 хувь,
- Улаанбуудай 86.8 хувь,
- Төмс 97.7 хувь,
- Хүнсний ногоо 102.6,
- Тэжээл 56.5,
- Тосны ургамал 70.3 хувьтай үргэлжилж байна.
Өнгөрсөн оны мөн үед 179.787 тонн төмс, 114.735 тонн хүнсний ногоо хураан авч байсан бол өнөөдрийн байдлаар 207.890 тонн төмс, 128.174 тонн хүнсний ногоо хураан авчээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.78] 2022-10-26 07:30:38
Хадгалах зоорины асуудлаа хурдан шийдэхгүй бол хадгалах газаргүйдээ хавчигдаж ченжүүдэд хямдхан өгдөг.Тэгээд л нөгөө хэд нь 1 хаалгаараа хямдхан аваад жинлээд нөгөө хаалгаараа нугалсан үнээр иргэдэд үнээ өсгөөд зарчихна.Бас Хятад ногоо нь хямд болохоор оруулаад ирнэ.20 гаруй жил ногоо тариад ийм байдлаас болоод халшраад больсон.Социализмын үеийн том том зоориуд бүгд хувьд очсон.Ийм л дампуу төртэй.Тэгээд бас хүнсний аюулгүй байдал ярьчихжээ хөөрхий.