ӨНӨӨДӨР: Их тэнгэрийн амны хадны сүг зургийн тохижилтын нээлт болно
Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
“НОВОТЕЛ”
09:00 цагт: Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форум хурлын танхимд зохион байгуулна. Уг форумд үндэсний хэмжээний буюу 21 аймаг, 9 дүүргийн нийт 120 гаруй төлөөлөл оролцоно.
БШУЯ
09:00 цагт: БШУЯ GPE төсөлтэй хамтран ажиллахаар болж энэ хүрээнд таван сая ам.долларын дэмжлэг авахаар болсон. Энэ санхүүжилтээр "Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих" төслийг хэрэгжүүлнэ. Тус төслийн нээлт 401 тоотод болно.
ХҮҮХДИЙН ОРДОН
09:00 цагт: Нийслэл Улаанбаатар хотын 383 жилийн ойн хүрээнд Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох хүндэтгэлийн арга хэмжээ болно.
ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН
10:00 цагт: “Хүүхдийн уран зохиолын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
ХАНГАРДИ ОРДОН
11:00 цагт: Улаанбаатар хотын цахим шилжилтийн төслүүдийг хотын дарга УИХ болон Засгийн газрын гишүүдэд танилцуулна. Утас: 99037310, 99763656, 89755575
ИХ ТЭНГЭРИЙН АМ
12:00 цагт: Их тэнгэрийн амны хадны сүг зургийн тохижилтын нээлт болно. Утас: 99040945
“НОВОТЕЛ”
19:00 цагт: "Herstory" буюу "Эмэгтэйн түүх" цувралын тусгай арга хэмжээ болно. Монгол Улсын өнцөг булан бүрт өөрчлөлтийг бий болгож буй манлайлагч дөрвөн эмэгтэй ажил, амьдрал, манлайллын замнал бүхий сонирхолтой, дотно, сургамжтай, урам зориг өгөх түүхээ хуваалцана.
Сэтгэгдэл