Ядуугийн зовлон Монголын зовлон

Aдмин / Нүүр

1.Ядуугийн зовлон Шилжилтүүд, колоний нөлөөгөөр улс орны нийгмийн хөгжил дархлаа суларч улмаар удах тусам хүн амын сэтгэлгээ, ухамсар дагаад суларах магадлалтайг философичид, нийгэм судлаачид тогтоожээ. Үүгээр ч зогсохгүй Э.Мулдашевын үздэгээр нийгмийн хямралаас үүдэлтэй хүний тархи хөгжлийн хомсдолд орж болдог. Ийнхүү зэрлэгшил, авилгал хээл хахууль, гэмт хэргийн улбаа тасрахгүй байх, хөрсжиж амжаагүй аливаа нийгмийн тогтолцоо гаж буруу хөгжлийн үрээр муу муухайг тэжээгч болж хувирах аймшигтай дүгнэлтүүд хөвөрдөг. Нийгмийн гажуудлын дээд хэлбэр ядуурал.

Харин хүн амын ядуурлын түвшин буурахгүй удах тусам ухамсар нь доройтож нийгэм нь хүнээ зэрлэгшүүлэн хэрцгийлэлд автуулдаг аж.

2.Монголын зовлон Ардчилсан хувьсгалын эхний зорилт нь Монголын уламжлалт сэтгэлгээ, ухамсар, гүн ухааны ойлголтыг сэргээх, дамжаад төр нийгмийнхээ уугуул төрхийг уламжлан шинэ хандлагуудыг төлөвшүүлэн, тулгуурлаж жинхэнэ хөгжлийнхөө түлхүүрийг олох явдал байв. Гэвч эцэстээ Д.Урианхай авгайн үзсэнээр...Нийгмийн амьдралд хээл хахууль, авлига, олигархи хуйвалдаан, далд мафиас эхлээд хулгай дээрэм, аллага таллага, нууц зохион байгуулалттай бүлэглэлийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа хүртлэх хүнд гэмт хэргүүд үйлдэгдэж, жилээс жилд газар аван гаарч, эцэст нь эдийн засгийн мөлжлөгөөр нөхцөлдөж буй ард түмний амьдралыг ядуурал, ажилгүйдэл, өмч эзэмшлийн асар зөрүүтэй ялгаа нийгмийн харилцааг хямралд оруулав.

Д.Урианхай гуай: “Нийгмийн зэрлэгшил” нь зах зээл, таваар-мөнгөний харилцаанд нухчигдаж сөхөрсөн нийгмийн зонхилогч доод хэсгийг хөрөнгө чинээлэг давхаргынханд хорсох, эгдүүцэх, үзэн ядах хандлагаар харилцдаг болгохын дээр эд баялгаар ядмаг зүдмэг амьдралтай ч алдар нэртэй, авьяас билигтэй “цөөнх--өд атаархах, хялайн харах сэтгэл төрүүлэх ба эсрэгээр, өөрсдөө амьдралд гутрах, өшрөх, амьдралынхаа сайн сайхны төлөө тэмцэх эрч идэвхиэ алдах, унанги цөхрөнг үзэл бодлын дарамтад оруулна.

Энэхүү уур амьсгалын явцад нийгмийн гишүүдийн ойлголцол илт гажиж, эрс хүйтэрч, тэдний харилцаа, хамтын ажиллагааны үр дүн нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж эхэлнэ.

Яагаад гэвэл, нийгмээс хүнд хандах хандлагын гол тодорхойлогч нь гагцхүү хөрөнгө мөнгө болсноор хөрөнгө мөнгөгүй л бол хүнийг хүн гэж үл тоох, тэднийг ад шоо үзэх харилцаа нь нийгмийн олонхыг хүний мөсгүй адгууслагүйдэл руу эргэлт буцалтгүй түлхэнэ. Нийгмийн ийм олонхтой улс орон XXI зууны иргэншил дэх “хүнбусчууд”-ын “амьд үзүүлэн”-гийн зах зээлт улс орон болж үлдэнэ. Хүмүүсийн харилцааны харьсал, цэвдэгшил /угтаа “нийгмийн зэрлэгшил”/ нь ертөнцийн их бүтцийн орчил дахь дээд оюун санааны орнуудаас удирдлагын хэлбэрээр хүний оюуны санамж, үйлдэлд ирдэг нууцлаг хэл, мэдээ, мэдээлэл, сансрын дохио, зөн совин, бэлгэ зүүд зэрэг “өөр ертөнц”-ийн үйлчлэл, нөлөөлөлтэй харилцах, холбогдох чадварыг хүний махбодод хийгээд аурог бүрэн үхүүлдэг.

Хүний нарийн бие, амин цэнэгт орны үйлчлэлээр дамжин идэвхэждэг дээд оюунлаг, сүнслэг эрчим хүч хүний практик үйл ажиллагаанд хийгээд бодот амьдралд материаллагаар оролцогч хүчин зүйл болж байх холбоо харилцаа тасарснаар хүмүүсийн оюун санааны орон зайд асар хүчтэй явцуурал, “хуурайшил”, “үхжилт” идэвхэждэг.

Зөвхөн ходоодны хэрэгцээ, секс, махбодын “либидо” л хүний хамаг сэтгэхүй, мэдрэхүйг ажиллуулж, “амьд” байлгаж, хүний танин мэдэхүйн бусад сувгуудыг хаадгаас хүн зөвхөн “биологи биет”-ээр орших, уурагт махбодын хувьд бодисын солилцоо явуулах, бусдадаа “харагдах” гадаад чанарын оршихуйнхаа хэрэгцээг хангах үйл ажиллагааны даавар боловсруулдаг булчирхайнуудыг л ажиллуулаад, бусад сэрэхүй, мэдрэхүйн эс эдүүдийн үйл ажиллагааг зогсооно. Үгүй дээ л “рудимент” зарчимд оруулна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.143] 2022-10-29 04:00:52

Одоогийн монголчууд ийм харанхуй арчаагүй тэнэг байгаа юм чинь зуун жилийн өмнөх хоцрогдсон монголчууд бүүүр харанхуй арчаагүй тэнэг мунхаг байх нь хэнд ч ойлгомжтой.

Зочин [124.158.66.51] 2022-10-29 03:50:32

АН ардчилал тарвагадорж батүүл сосорбарам нар байгаа цагт Монгол өөдлөхгүй.

Зочин [192.82.84.252] 2022-10-28 12:27:06

32 тойргоос хойш яваад 200 000 гаруй өрх амьдардаг гэр хорооллын өрхийн амьдралын төлөөллийг хар. Сонгинохайрхан, алслагдсан дүүрэг яриагүй шүү.

Зочин [192.82.68.217] 2022-10-29 02:28:50

Хэлдэг гурав хийдэг ганцтай монгу

Зочин [192.82.72.124] 2022-10-28 10:26:15

E mart ороод үз бөөн оочир Монголд ядуу хүн алгаа

зочин [85.101.225.165] 2022-10-28 09:32:32

Монголын улс их баян шүүдээ.Мөнгөө дээгүүр хамаагүй цацан зориудаар ядууралд орж байна.Төрийн арчаагүй хэдэн улс төрчдөөс болж улам дордож байна.Бусад орны нэг хүний хийдэг төрийн ажлыг манайд 6-7 хүн хийж боловсон халамж авдаг.тэдний зардал гэж талийж өгнө.

Зочин [202.9.47.143] 2022-10-28 22:30:00

Арчаагүй тэнэг ард түмэн байхад арчаагүй эрх баригчид байхаас өөр яахав.

Зочин [124.158.109.140] 2022-10-28 05:46:17

Ядуу байхын гол үндэс нь залхуу, боловсрол, чадваргүй, түүгээрээ бахархсан, бусдаас буруу хайгаад сурчихсанд л байгаа

Зочин [202.9.47.143] 2022-10-28 03:44:21

ЗАЯАГҮЙ ХҮН ГЭЖ ГАНЦХАН ЗАЛХУУ МУНХАГ ХҮНИЙГ ХЭЛДЭГГҮЙ ЮМ. ЗАЯАГҮЙ ХҮН ГЭЖ ХАРАНХУЙ МУНХАГ МОНГОЛЧУУДЫГ ХЭЛНЭ.

Зочин [192.82.68.217] 2022-10-29 02:27:56

Киноны үг коопийдоод байна уу даа ...

Зочин [64.119.21.20] 2022-10-28 01:18:18

ZALKHUU, BELENCHLEKHIIN ZOWLON


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.