ТАВАН ЦАГИЙН ХУГАЦААНД СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 501 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Aдмин / Нүүр

Цагдаагийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд “#Илрүүлэлт_оргодол_2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд #Уусан_бол_бүү_жолоод шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтын хугацаанд архи #согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл #жолоодсон зөрчил нийслэлд 208, орон нутагт 293 нийт 501 жолоочийг илрүүлж учирч болох #эрсдэлээс_урьдчилан сэргийлж ажиллаа.

Мөн тээврийн хэрэгсэл #жолоодох_эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196 нийт 298 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй #эрэн_сурвалжлагдаж байгаа 7 иргэн, эд зүйлс, тээврийн хэрэгсэл 29 тус тус илрүүллээ.

Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.

Эх сурвалж: ТЦА


Сэтгэгдэл

зочин [103.229.122.161] 2022-10-31 15:01:17

Согтуу жолооч гэдэг ойлголт, яриа, тайлбар ер нь байж болох уу? Согтуу жолооч гэдэг нь торхтой шатахуун руу гал хийхтэй адил асуудал биз дээ? Согтуугаар жолоо барьсан ухаангүй тэнэг мулгуу хүний жолоо барих эрхийг бүх насаар нь хасдаг хуультай болооч ээ, төр засаг үүнийг анхаарч ийм заалт хуулинд оруулаач ээ. Өөрөөр цөөхөн хэдхэн Монголчууд эрсдэх аюултай биш үү?

Enkhee [59.153.86.144] 2022-10-31 01:13:29

Согтуу жолооч нараа л сайн хянах хэрэгтэй. Эрхээ хасуулсан хүмүүс дунд айраг амсчихаад эрхээ хасуулсан хүн ч байдаг. Жолооч нараа үлээлгээд хөдөлгөөнд оролцуулаад байхад согтуу жолооч нараа хяначихна шдэ. Хамгийн гол асуудал огт архи уудаггүй мөртлөө аяга ч хүрэхгүй айраг уучихаад эрхээ хасуулсан хүмүүсийн хувьд хэлэх үг олддоггүй тийм болохоор унаа барьж явахдаа архи уусан байна уу гэдгийг л хянах нь чухал санагддаг.

Зочин [64.119.16.190] 2022-10-30 15:37:27

Архи уугаад машин барьдаг малнуудын эрхийг бүх насаар нь хасдаг болоочээ. Эрхгүй байж машин барьвал шоронд хатаадаг болоочээ

Зочин [64.119.18.116] 2022-10-30 11:59:31

Шийтгэлийг нь чангалах хэрэгтэй зөөлдөөд бнаа гэсэн үг дээ .

Зочин [124.158.93.67] 2022-10-29 12:42:59

СОГТУУ МАШИН БАОЬСАН ХҮНИЙГ БҮХ НАСААР НЬ ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЬ ХАС ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ БОЛГО

Зочин [202.9.40.14] 2022-10-29 10:05:59

Хүлээх хариуцлага нь хөнгөн бга болтой,машины өмчлөгч эзэмшигч аль аль хариуцлага хүлээх нь зөв, машиныг нь хураагаад олон нийтийн хяналт дор худалдаж,гэмтсэн хүн болон гэмтлий эмнэлэгийг санхүүжүүлэх хэрэгтэй

Зочин [192.82.92.153] 2022-10-29 03:53:30

Шууд эрхийг нь л хасчих, даанч тэгж чадахгүй л дээ...

kkk [122.201.21.209] 2022-10-29 03:31:18

sogtuu jolooch sogtuugaar tor joloodoj bgaa novshnuudiig tsaazaar av.

Зочин [64.119.21.20] 2022-10-29 03:14:22

YASAN CH DOROI TSAGDAA , KHUULIINKHAN BE DEE, SOGTUU JOLOOCH GEED L GONGINOOD BAIKH YUM , TER ORKUUDAD YAS MAKHAND NI MEDRUULEKHEER KHATUU ARGA KHEMJEE AWAAD UGCHIKHUUCH DEE , UKHAANAAR NI BOLOKHGUI BOL MAKH< YAS , EDIIN ZASAG , ERKH CHULUUTEI NI YARIACH DEE


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.