Дээрэмдэх гэмт хэрэг 49.6 хувь өсчээ

Aдмин / Хууль

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах хэрэг өссөн дүнтэй гарчээ. Үүнд:

  • Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан 18.2%
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 29.9%
  • Дээрэмдэх 49.6%
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 36.3%-аар тус тус өссөн байна.

Ял шийтгүүлэгчдийн дотор 30-34, 35-аас дээш насны шийтгүүлэгчдийн тоо 60.6 хувийг эзэлж байгаа юм.

Гэм буруутайд тоцсон нийт 12,493 хүн байна. Эдгээрээс

  • Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ 119 буюу 1%
  • Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 20 буюу 0.2%
  • Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн 367 буюу 2.9%
  • Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн 1,069 буюу 8.6%
  • Нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1,308 буюу 10.5%
  • Хорих ялаар 2,083 буюу 16.7%
  • Торгох ялаар 6,173 буюу 49.4%
  • Зорчих эрхийг хязгаарлах ялаар 1,354 буюу 10.8%-аар тус тус шийтгүүлсэн хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [139.5.216.18] 2022-11-02 02:04:12

Хүн өөрөө нийгмийн тусгал. Ямар нийгэм байна тийм л хүмүүс байх болно. Дүгнэлт хийж өөрчлөхгүй бол хожимдож байна. 1990 оныхтой харьцуулвал ямар болох бэ. Хүчний байгууллага ямар их томоров. Тэгээд улам л тоо нь өсөөд байна. Хазааргүй шүү. Судалгаа хийхийг хүсэхгүй цагдаа хүчнийхний орон тоо олон байхыг хүсэж байна.

tusa [59.153.87.199] 2022-11-02 02:00:08

Улс оронд ажилгүйдэл, ядууралын хэмжээ дээд цэгтээ хүрч, иргэдийн орлого огцом буурлаа. Үүнээс шалтгаалан хууль бусаар орлого гэсэн гэмт хэргийн үйл ажилллагаа бүх шатанд өсөж байна. Төсвийн мөнгө,завших, тендер , банкны зээл луйвардах, бусдын эд хөрөнгөнд халдах, иргэдийн эрх чөлөөнд халдах, дээрэмдэх, залилан хийх зэрэг , мөн санаанд оромгүй дээрмийн хэлбэрүүд өслөө. Хөрөнгө чинээтэй иргэдийг үзэн ядах үзэл улам бүр өргөжиж, нийгмийн бүлгүүдийн хагарал ихэслээ. Одоо Төр төмөр нүүрээ харуулах цаг аль хэдийн болсон.. Цаашид улам асуудал хүндэрнэ шүү......

зочин [122.201.24.172] 2022-11-02 01:08:21

ашгүй МАН аа сонгоод л шоронд орцгоогоод бай амьдрал чинь улам там болж байна уу ядуураад


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.