ШШГЕГ-ын даргаар О.Амарсанааг, дэд сайдаар Г.Амартүвшинг томилов

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаар зарим томилгоог хийлээ. Тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын/ШШГЕГ/ дарга Д.Загджавыг чөлөөлж, О.Амарсанааг тус газрын даргаар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж, оронд нь Г.Амартүвшинг томилсон байна.

ШШГЕГ-ын даргаар томилогдсон О.Амарсанаа нь цагдаагийн хурандаа цолтой. 2021 оноос ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байв.

Харин Гадаад харилцааны дэд сайд болсон Г.Амартүвшин нь Гадаад харилцааны яаманд сайдын зөвлөх, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин, атташе, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга, МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Эх сурвалж: Polit.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.9] 2022-11-02 06:34:09

Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэж энэ галзуурал хэнтий улс болчихгүй л юм бол нэг өдөр дуусах байлгүй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.