Г.Алтанд холбогдох хэргийг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав хоног үргэлжилж түр завсарлалаа.
Шүүхээс Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор 5 хоногийн завсарлага авчээ.
Эргэн сануулахад "Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон "Алтжин групп"-ийн ерөнхий захирал, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон.
Сэтгэгдэл
ЗОЧИН [122.201.21.166] 2022-11-03 07:36:20
109 сая ДОЛЛАРААС 40 САЯЫГ НЬ ЗАСАГ, АРД ТҮМЭН ТӨЛСӨН, БАТХҮҮ 69 САЯЫГ НЬ ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ БОРЛУУЛАХ ОНЦГОЙ ЭРХ ГЭЭЧИГ ГАНЗОРИГООС АВЧ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГООР ТӨЛСӨН НЬ ХОЖИМ ИЛЭРСЭН, ТЭГЭХЭЭР ЭНЭ ХУЛГАЙЧИД ОДОО 69 САЯ +40 = 109 САЯ ДОЛЛАРАА ТӨЛЖ ДУУСГААД ШОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ, ӨӨРӨӨР ЭНЭ ЛУЙВАРЧИДТАЙ ЯРИХ ЮМ ОГТ ҮГҮЙ. АЛТАН НЬ ХУЛГАЙНХАА ХАР МӨРӨӨР ДИВААЖИНД ОДСОН.
зочин [66.181.187.211] 2022-11-02 15:18:57
Гэм буруутай нь тогтоогдсон хүнийг яагаад цагаатгаж байгаа юм бол оо? Цагаатгах үндэслэл нь байгаа юмуу? Монголын шүүхээ гэж???????????????
Зочин [203.91.115.48] 2022-11-02 06:15:50
Ха ха. Монголын шүүх ээ гэж. Нас бартал нь шүүхийг хойшлуулсан, айн? Монголын төрд эрхэлсэн энэ алцгар авгай үхсэн ч хэчнээн төгрөгөөр улсыг хохироов? Хэн хожиж хэн нь хохиров оо?
Huz [103.11.192.186] 2022-11-02 05:28:34
Hereg huuchrahgui shuu dee tuunii ul hödlöh hörongiig i huraaj ulsiig hohirolguu bolgoh yostoi