ТОВЧООГООР ТОРГУУЛЬТАЙ ЖОЛООЧИЙГ БУС ОНОШИЛГООНД ОРООГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БИЧИГ БАРИМТЫГ НЬ ХУРААЖ, ТОРГОЖ БАЙНА

Aдмин / Хууль

Энэ сарын эхнээс буюу өчигдрөөс Замын хөдөлгөөнийг зохицуулах журам, Зөрчлийн тухай хуулийн шинэчлэгдсэн өөрчлөлт хэрэгжиж эхэлж байгаа юм. Тодруулбал, торгууль, татвараа төлөөгүй жолооч, тээврийн хэрэгслийг Улаанбаатар руу орох товчоодоор нэвтрүүлэхгүй байхаар журамлагдсан. Энэхүү журмын үйлчлэл ямар байгааг нийслэлээс баруун аймгууд руу гардаг төлбөр хураах, шалган нэвтрүүлэх товчоо дээр очиж, зорчих хөдөлгөөнийг сурвалжиллаа. Биднийг очиход товчоогоор гарч, орж байгаа тээврийн хэрэгслийн ачаалал гэх зүйлгүй, хаалт нээгдэх, хаагдах, төлбөр авч байгаа үйл явц ажиглагдсангүй. Бүх орох гарах гарцыг нээж, камержуулж, зөрчлийн мэдээллийг цахимжуулсан байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Түргэний төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан ажээ.

Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгож, тухайн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөхөд ямар нэгэн байдлаар зогсох, бэлэн мөнгө, банкны карт зэргийг ашиглаж төлбөр тооцоо хийх шаардлагагүй болгожээ. Энэ дагуу өчигдрөөс эхлэн Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болж байгаа аж.

Арван жолооч дутмын найм нь торгуультай гэх тоон судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргасан байдаг. Тэгвэл хот руу орох гэж буй жолооч нарын ихэнх нь торгуультай байгаа гэсэн үг. Энэ утгаараа товчоо дээр торгуулиа төлөөгүйн улмаас орж чадахгүй тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэх нөхцөл бүрдэх байсан. Гэвч Тээврийн цагдаагийн албанаас одоохондоо торгууль, татвар төлөөгүй жолоочийг нэвтрүүлэхгүй гэхээс илүү оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж, тавин мянган төгрөгөөр торгоод явуулж байлаа. Цаашид торгууль, татвараа төлөх шаардлагатайг холбогдох албаныхан онцлон ярилаа. Төлбөр авах цэгүүдийг ийнхүү цахимжуулснаар нэвтрэх хөдөлгөөний ачаалал эрс багасна гэдгийг ч албаныхан хэллээ. Нийслэлийн зах, ойр орчимд болдог томоохон баяр, арга хэмжээний эхлэх, тарах үед энэхүү төлбөр авах цэгүүдийн ачаалал нэмэгдэж, иргэд, жолооч нарын бухимдлыг ихээхэн төрүүлдэг байсан. Энэхүү байдал өчигдрөөс эхэлж засагдаж байгаад иргэд, тээвэрчид, жолооч нар баяртай байгаагаа илэрхийлж байв.


ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧ ОГТ НЭВТРЭХГҮЙ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ ГЭВ


Тээврийн цагдаагийн алба: -Торгуулийн тухайд хэлье. Торгуулиа төлөөгүй автомашинуудын тухайд тусгай журмыг НИТХ-аар хэлэлцэх батлах ёстой. Иймд журам батлагдах хүртэл энэ арга хэмжээнд торгууль багтахгүй. Оношилгоо, татварын тухайд гэвэл өчигдрөөс эхлэн товчоогоор нэвтрэхээр ирсэн автомашинууд оношилгоондоо ороогүй, татвараа төлөөгүй байвал арга хэмжээ авна. Ингэхдээ торгууль оногдуулах уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа. Харин огт нэвтрүүлэхгүй гэж ойлгож болохгүй.

Жолооч Б.Жаргалтулга: -Баянхонгороос орж ирж байна. Тийм мэдээлэл сонсоогүй л явна. Сая орж ирэхдээ төлбөрөө төлөх гээд мөнгөө бэлдчихсэн байсан. Хүн нь шууд яв гэхээр нь гайхаад гартал цагдаа зогсоолоо. Төлбөрийн систем нь цахимжсан юм байна. Их зүгээр зүйл юм болов уу гэж бодож байна. Оношилгоонд ороогүй байна гээд цагдаа зогсоосон. Маргаашаас оношилгоондоо орно. Торгуулиа ч бас төлнө дөө.


ЖОЛООЧ С.СОДНОМ: БҮХ ТОРГУУЛИЙГ ТЭГЛЭЧИХ ХЭРЭГТЭЙ. ДАРАА НЬ ТОРГУУЛЬСАН БОЛ ХАРИН НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ХАТУУ ШААРДАХ ЁСТОЙ


Жолооч С.Содном: -Эмээлтээс хот руу буцаж байна. Торгуулиа төлөөгүй оруулах болов уу яах бол гэсэн айдастай явж байлаа. Харин торгууль, татвараа төлөөрэй гээд анхааруулж байна. Нуулгүй хэлэхэд, 500 гаруй мянган төгрөгийн торгуультай. Өнөө маргаашийнхаа хоолыг яая даа гэж байгаа хүнд 500 мянган төгрөгийн торгууль ч чанга л байна. Иргэдийнхээ энэхүү нөхцөл байдлыг нь нэг удаадаа ойлгоод жолооч нарынхаа бүх торгуулийг тэглээд дахиад торгуультай жолооч нарыг ёстой оруулахгүй байх арга хэмжээ авч болохгүй юм болов уу гэсэн бодолтой байна. Тэгвэл энэхүү журам нь амьдралтай болохоос гадна иргэдийн хариуцлагыг өндөржүүлсэн төрийн алсын харааны бодлого болох боломжтой гэж үзэж байна.

Төлбөр авах цэгийн ажилтан: -Гарах хөдөлгөөнд хяналт тогтоох боломжгүй. Харин орж ирж байгаа хөдөлгөөнд хяналт тогтоож, зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлж, холбогдох хариуцлагаа оногдуулж байгаа. Зарим жолооч нар төлбөрөө авахгүй юм уу гэж их асууж байна. Тиймээс төлбөр бэлнээр авдаггүй болсон талаар сайн мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Таны автомашины улсын дугаар камерт уншигдаж, төлбөрийн мэдээлэл, нэхэмжлэх тодорхой төрлөөр дамжин хүрдэг болсон. Тиймээс ачаалал үүсгэхгүйн тулд болгоомжтой, тогтсон хурдаар товчоог нэвтрэх шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Камерт бичигдсэн улсын дугаар зөрчилтэй эсэх мэдээллийг цагдаагийн гар утсанд шууд хүрнэ. Улмаар цагдаа зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоож байгаа. Зарим жолооч нар тэрийг зогсоогоогүй байж намайг зогсоолоо гэж цагдаатай их маргалдаж харагддаг. Таны тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнд оролцож байгаа үйлдэлд ямар нэгэн зөрчил илэрсэн л бол цагдаа таныг зогсоож, шалгана шүү дээ. Одоогоор торгуультай жолооч нарын нэвтрэх хөдөлгөөнд шууд хязгаарлалт тогтоож болохгүй байгаа. Гэвч цаашдаа хязгаарлалт үйлчлээд явна6

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.218] 2022-12-02 01:07:44

Torguuli tegleh bol mai shu ochnoon tegelsen bizdee

зочин [103.140.11.186] 2022-11-11 05:51:56

харин өрөнд роуулсан улс төрч гэх луйварчдыг монголд оруулахгүй хууль хамгийн чухал шүү эдний хулгай хийсэн мөнгийг ядуу ард төлж байна

зочин [103.140.11.186] 2022-11-11 05:50:13

өрөнд баригдсан ард бид машины оношлогооны мөнгө байтугай өвчний оношлогооны мөнгө байхгүй ядарч яваа нь мэргэн засгийн бодлогын үр дүн ард түмний буруу биш

Иргэн [66.181.176.155] 2022-11-05 03:22:18

Товчооны мөнгөө авдаг данстай бай заавал интернет е монголияа гэхгүй утастай утасгүй боломжтоы болмжгүй хүн зөндөө дансаа тавих хэрэгтэй

Irgen [66.181.176.155] 2022-11-05 03:18:55

Нэг дүрэм журам хэн гээч хөөрөөд гаргадаг юм тэгээл тэгэхгүй ингэхгүй тэгнэ гээл хийж чадвал чадсан шиг хий бүү орон гаран хүн шиг бай замын цагдаа авто тээвэрийн газар

Зочин [202.21.108.41] 2022-11-04 10:27:25

Торгуулиа цаг тухай бүрд нь төлөхгүй байсаар хойшлуулсаар байгаад сүүлд нь ийм өндөр торгууль төлөх чадал алга гэж ярьж байгаа нь тийм ухаантай зүйл юм болов уу

Зочин [192.82.84.104] 2022-11-04 03:39:35

Зөв торгууль төлөөгүй 3 сар буюу 1 улирал явсан бол нугалж төлүүлэх хэрэгтэй. Хөдөлгөөнд оролцож байгаагаар торгож байгаа болхоос хөрөнгө чинээ харж торгож байгаа биш. Цагдаа нар шаардлага тавьж байгаагаас 70% торгууль камерт бичигдсэн нэр шийддэг болсон.

Зочин [66.181.168.131] 2022-11-03 05:49:09

Davarsan yumnuud uursduu l durem zurchij torguulj baigaa bizdee

p [66.181.160.115] 2022-11-03 01:08:31

торгуулиа төлцгөөе

тогтох [202.21.100.210] 2022-11-03 00:47:21

Дүрмээрээл явцгаая хэн хэндээ гай болохгүй дүрэм зөрчвөл хууль үйлчилдэг л байх ёстой.

Зочин [64.119.25.160] 2022-11-02 11:54:23

За яахав гэхээр дахиадл зөрчинө Ингээд гинжин урвал мэт явсаар хэзээч торгууль төлөхгүй өолдогоо

Зочин [202.21.126.30] 2022-11-02 10:12:03

500 гаран мянган төгрөгийн торгуультай, тэрийгээ тэглүүлчих санаатай тэр Содном гэгч ямар даварсан этгээд вэ? Дүрмээ баримтлаад хөдөлгөөнд оролц, тэгвэл торгохгүй ш дээ

Зочин [66.181.160.4] 2022-11-04 13:44:46

Харин тиймээ ямар их торгуулсан хүн бэ? бас даварсан гар вэ?

Зочин [103.161.242.185] 2022-11-02 17:16:41

Чи юү мэддийн ац минь

Иргэн [64.119.24.221] 2022-11-02 08:32:03

Өмнөх торгууль тэглээд эхнээс нь дүрэм шаардвал төрийн алсын хараа зөв чиг шугамандаа орох зөв бодлого болно доо. Хэн л санаатайгаар дүрэм зөрчөөд байя гэж бодох билээ дээ...төр иргэдээ харах ёстой шүү.

Daramt [202.55.188.105] 2022-11-02 08:25:04

Torguulia tul gj bidniug daramtlaj abch bna daraa ni torguuliin munguur gadaadad zugaalna tusub hoosorson MAN g dahij bitgii garga torguuia tegleed ehleh yostou

Зочин [192.82.65.103] 2022-11-02 08:10:56

Татвараа төлөөгүй бол төлүүлэх хэрэгтэй. Уг нь 1-6 сард багтааж төлсөн байх ёстой шүүдээ.

Зочин [203.98.76.4] 2022-11-02 06:12:57

Хуцаж байдаг шүү. Хоногийн хоолоо яая гэж байж бас яахаараа дүрэм зөрчөөд явдаг юм? Тэгээд бас тэглүүлдэг гээд бодчихож кккк

Зочин [192.82.86.15] 2022-11-02 07:35:30

харин тийм худлаа ярьж бн дүрмээрээ явдаггүй гөлөг бн

Зочин [192.82.73.32] 2022-11-02 07:29:42

Дүрэм дандаа зөрчдөг нөхөр байна. Ийм нөхөд одоо нэг байрандаа орох юм байна

Зочин [66.181.160.40] 2022-11-02 05:59:02

торгуулиа тэглээд нэг гараанаас эхэлвэл хэрэжих боломжтой шийдвэр тэгэхдээ бас босго тавьж болно ш дэ нэг сая хүртэлх торгууль гэдэг ч юм уу

Иргэн [122.201.24.174] 2022-11-02 05:43:59

Энэ бол ядарсан иргэдэд л дарамт болж байгаа юм байна. Угаасаа баячууд дандаа шинэ машинтай учир тэр талаараа асуудалгүй. Торгуультай машиныг оруулахгүй гээгүй юм уу. Баячууд л дандаа дохио, дүрэм зөрчин өчнөөн сая төгрөгний торгуультай байдаг юм байна лээ ш дээ. Больж үз

Зочин [202.21.126.30] 2022-11-02 10:12:24

Дүрэм зөрчигчийн л үг бна


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.