ХЭРЭГТНИЙГ ХИЛ ДАВУУЛСАН ШҮҮГЧ "Х" ГЭЖ ХЭН БЭ?
Монголд хөрөнгө оруулахаар ирсэн гадаадын иргэдийг залилдаг, хөрөнгийг нь булааж аваад хилээр хөөгөөд гаргачихдаг тухай баримт мэдээллүүд нэлээд эртнээс яригдаж, бичигдэж ирсэн сэдэв. Бүр хууль хяналтын байгууллагын томчууд, хурандаа нар хамсан хөрөнгө оруулагчдыг хохироосон ноцтой баримтуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь зарласан. Тэр дундаас нэлээд алдартай нь Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой холбоотой хэрэг юм.
Товчхондоо бол энэ хэрэг ингэж өрнөсөн. Макс Жонсон 2016 онд Хонконгийн “GRF” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймгийн “Засаг Чандмань Майнз” компанийн уул уурхайн төсөлд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэвч “Засаг Чандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтох бусадтай үгсэн хуйвалдаж 19 сая ам.долларыг нь хувьдаа завшсан. Макс Жонсон Монголын шүүх байгууллагуудад нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрээгүй. Хариуцагч Д.Буянтогтох нь хил даваад зугтаачихсан. Эцэст нь тэрээр Арбитрт хандсан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа.
Макс Жонсон байсхийгээд Монголд ирдэг. Шүүх байгууллагууд нэхэмжлэлийг нь хангаагүй учраас төр засгийн удирдлагуудад ханддаг, хохирлоо нөхөн төлүүлэхийг шаарддаг. Тэрээр хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хэд, хэдэн удаа уулзжээ. Энэ уулзалтын талаар сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт ноцтой баримт ярив.
Тэрээр “...Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой би сарын дотор хоёр ч удаа уулзаж байна. Тэрбээр “Миний хохирсон асуудлыг шийдээд өгөөч ээ. Би цаашид Монгол Улсад шударгаар хөрөнгө оруулалт хийж Монголын эдийн засагт хувь нэмэр оруулмаар байна. Би 19 сая ам.доллар Д.Буянтогтох гэж хүнд бэлнээр өгсөн Дорнод аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг орд дээр хамтарч ажиллая гээд өгсөн мөнгө маань байхгүй болчихсон. Энэхүү хүнийг шалгуулж байсан шүүхийн шүүгч нь энэ хүний хэргийг тавиулаад АНУ руу гаргаад явуулчихсан” гэсэн.
Д.Буянтогтох нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын үеэл гэдэг билүү, нагац гэдэг билүү ойрын хүн нь. “Х” гэх шүүгч Д.Буянтогтохын хилийн хоригийг авсны маргааш нь нөгөөх нь “Koreаn air”-ээр АНУ руу явчихсан. Нөгөөдөр нь буцаагаад хилийн хоригийг нь тавьчихаж байгаа юм. Нөгөө шүүгч нь одоо ажлаа хийж байгаа...” гэв.
Энэ мэдээлэлд олон ноцтой баримт дурдагдаж байгаа юм. Хариуцагч Д.Буянтогтох гэгч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын ойрын хамаатан гэх. Бүр ноцтой нь шүүгч “Х” хэрэгтний хил давах эрхийг цуцлаад хилаар гарсны маргааш нь буцаад сэргээсэн тухай. Энэ үйл явдал 2020 онд болсон гэдэг. Тэгвэл тэр “Х” гэх шүүгч хэн бэ?
Аливаа хэргийн таслан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэдэг. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны 17 шүүх ажилладаг. Тэгвэл дээрх 17 шүүхэд “Х” үсгээр эхэлсэн нэлээд олон шүүгч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Хишигбаатар нар байгаа бол эрүүгийн хэргийн шүүхүүдээс Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Хатанцэцэг, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Халиун, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д.Халиуна нар байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ярьснаар бол “Х” гэх шүүгч өнөөдөр хүртэл ажилладаг гэж үзвэл дээрх шүүгчдээс л шүүрдэж харахаар болчихоод байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
туяа [202.179.26.106] 2022-12-02 14:25:53
энэ зэвхий царайтан макс жонсон муухай шуналын дэв шингэсэн мангас вэ 19 сая долор нь хугацаа өнгөрсөөр байгаад 70гаруй сая долор болж гэнэз зүгээр сууж байгаад мөнгө нь өсдөг монголоос зайлаа
Болор [124.158.69.93] 2022-11-07 08:54:45
Нэрийг нь хэлээд зоригтой шийдээд явахгүй болохоор дараагийн луйварчид гарч ирэх хөрс нь бүрдэх юм биш үү? Юундаа ингэж гөлөгнөдөг юм бэ? Хэрэг хийчихээд яах ч гүй аргалаад болдог юм байна гэдэг сэтгэл зүйг нэг мөсөн тас цохих хэрэгтэй. Нямбаатар Оюунэрдэнэ сайн ажиллаарай. Хүүк луйварчин тээг болж байгааг иргэд ойлгож байгаа гэнэ.
зочин [122.201.19.99] 2022-11-07 08:18:08
УИХ-гишүүн Мөнхбатын хадам ах Буянтогтох мөн үүү Мөнхбат хадам ахдаа концесс хусаж өгөөд хамт хуваагаал идсэн ариун явдал уу
njuty [103.26.194.93] 2022-11-07 05:38:58
ямар тататунга гэгч биш дээ Шууд илэрхий авилга албан тушаалын хэрэг байна Энэн этгээд тэр 19 сая доллараас нь ядаж 1 сая доллар авсан Тэгээд энэ хэргээ бүлэглэн үйлдсэн шууд нэрийг зарлаад хариуцлагад татаад яваач ээ Даанч ингэхгүй дээ Монголы авилгын мафи МАН байгуулсан
Иргэн [212.47.227.28] 2022-11-06 07:46:27
Үйлийн үр нь буцаж ирнэ гэдгийг ойлгох чадваргүй бүдүүн ширхэгтэй хойтохоо боддоггүй хүмүүсийн ажил. Тэнэг хүн л ийм муйхар зоригтой байдаг байх.
Зочин [202.9.46.64] 2022-11-05 15:39:36
Хилийн хориг тавихсан хүнийг хилээр гаргаж явуулдаг асуудал хэвийн явдал болсон. Хамгийн анх Бадамжунай хилийн хоригтой байхдаа Сүхбаатарын бичигтийн боомтоор гарч явсан. Сайханбилэг Эрдэнэс таван толгойн захирал гээд бүгд хилийн хоригтой мөртлөө л гараад явчихсан. Энэ гаргаж явуулсан хүмүүсийг хориочээ!
0202 [59.153.86.205] 2022-11-05 04:27:29
Таавар таалгаж байгаа аятай тэнэг юм яриад байх юм Жонсон гэдэг хүн чинь нэрийг нь мэдэхгүй байгаа юм уу? Шууд нэрийг нь зарлаач буруугүй хүмүүсийн нэрийг хавчуулаад байгаа юм биш үү
бүү жүжиглэ [64.119.17.35] 2022-11-05 02:41:49
ХАЛИУН шүүгч гэж хэлсэн шүү. ЯАГААД ШЕЗ энэ АВЛИГАЧИН шүүгчийг халахгүй байгаа юм вэ? гэдэгт асуулт байна. Адаглаад ерөнхийлөгч Хүрэлсүх сэтгэл гаргаж энэ аВЛИГАЧИН шүүгчийг зайлуулах ёстойсон.
Зочин [66.181.184.120] 2022-11-05 02:26:56
УЛС ТӨР ЭДИЙН ЗАСГИЙН ЛУЙВАРЧИД, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН, ЭРҮҮГИЙНХЭН СҮЛЭЛДСЭН МАФИ МОНГОЛЫГ БООЛЧИЛЖ БАЙНА. ТЭР МАН, АН, АРДЧИЛАЛ ЭНЭ ТЭР БОЛ ЗҮГЭЭР ХАЛХАВЧ. ҮҮНИЙГ УСТГАХГҮЙ БОЛ БИД ӨНДИЙХГҮЙ
muuhai ya?.... [148.60.92.227] 2022-11-04 17:19:07
Mongoliin maani ner muu yuman deer l ikhe garah yum daa,Mongolchyyd aa,gej er ni neherlej bolohgyi hylgai hydal helsen hynii yum luibardag neg myy aransintai geed delhii niiteeree medeh bolloo doo?yaj ner syreen oloh bilee?ta mini ee!!!!!ner hygrahaar yas hygar gedeggyisen biluu?.....naiz nar aa?ter syygchiinh ni neriig gargaad syygchiig barij horio?....Todorhoi bolgo?yasan hydraggyi syyh be?...Byh mengiig ni syygcheer telyyl?....daanch muuhai boljee,Mongoliin ard tyemn zebhen neg cheehen naslahdaa myy bygdiig hiiseer yhehyy?......
Shuuh [202.55.188.100] 2022-11-04 11:53:57
Ard tumen teneg bishee olj togtooh estoi buzariig olond tanuulah estoi shuu iim humuus bga bol erthen unenee heleerri za oloh bolno
Зочин [122.201.21.55] 2022-11-04 11:12:43
Х ёстой бурзайж дээ . Манай АТГ чив чимээгүй байсаар л . . .
Иргэн [122.201.24.222] 2022-11-04 07:24:48
Интерполийн шугамаар эрэн сурвалжлаад АНУ-аас авчирч, хэргий нь шийдэх, АНУ руу гаргахад нөлөөлсөн шүүгч, бусад хүмүүсийг хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Зочин [192.82.67.113] 2022-11-04 05:32:14
нэрийг гнь хэлэхгүй байгаа нь Нямбаатар бас хахууь авсан байж таараа. түмнээс энэ хулгайчийнхамсаатан шүүгч нэртэй авилгачинг юунд нь нууж байна вэ. албан тушаалаа увуулж ял завшуулсан хэргээр шоронд хийх ёстой тэр шүүгч нэртэй луйварчинг
зочин [202.9.46.244] 2022-11-04 02:37:24
ерөнхий сайдаасаа эхлээд хууль зүйн сайд ньхүртэл хэрэг хийсэн хүмүүсээ нэрээр нь хэлдэггүй энэ нь цагуураа хэрэг бүдэгрэх олноос хамгаалах сануулж шан харамж авдагч байж магад яагаад хэрэг хийсэн байхад нэр усаар нь дуудаж болохгүй гэжгөлөг царайлж байдаг