ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ЗОРИУД УУ, ЗОХИОМОЛ УУ?

Aдмин / Эдийн засаг

Зарим эдийн засагчдийн үздэгээр мафижсан эдийн засагт үнийг зориуд хөөрөгдөх замаар хямралын үед зах зээлийн эрэлтээ хүчээр хангах явдал байдаг аж. Инфляци мөнгөний зах зээлийн тэнцвэр алдагдахад үүсч бий болох ба улмаар үйлдвэрлэл хэрэглээг бүхэлд нь хамарч байдаг. Инфляци хүчтэй болох тутам төрөөс түүний эсрэг зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд улам бүр хүндрэлтэй болдог. Үүнд мөнгөний зах зээл, төрийн санхүү, хөрөнгө оруулалт, хэрэглээ зэрэг эдийн засгийн бусад салбарыг хамарсан гиперинфляцийн үед түүний эсрэг тэмцэх нь төрийн маш чухал бодлого болно. Энэ үед эдийн засгийг хөгжүүлэх тухай асуудал нь хоёрдугаар зэрэгт тавигддаг.

Мөнгөний ханш унах тусам өргөн хэрэглээний барааны үнийн хэт өсөлт нь ард түмний амьдралд дарамт, стрессийн эх үүсвэр болж байна.

Хэрвээ макро эдийн засгийн тэнцвэрт бус байдал нь үнийн тогтмол өсөлтөөр илэрч байвал түүнийг нээлттэй (задгай) инфляци гэж нэрлэдэг.

Задгай инфляци зах зээлийн механизмыг эвддэггүй. Учир нь нэг зах зээл дээрх үнийн өсөлттэй нэгэн зэрэг нөгөөхийнх нь үнэ хямдрах явдал ажиглагддаг. Энэ нь эдийн засагт үнийн дохио өгч, хөрөнгө оруулалтыг урамшуулж, үйлдвэрлэлийг өргөтгөх хүчин зүйл болж зах зээлийн механизмыг үргэлжлүүлэн ашиглах бололцоог олгодог. Эдийн засгийн практикт задгай инфляцийн дараахь хэлбэрүүд бий:

Дасгах инфляци

Энэ нь үйлдвэрлэгч, хэрэглэгчийн сэтгэл зүйг инфляцийн нөхцөлд дасган хувиргахтай холбоотой асуудал юм. Үнэ нэмэгдсэн үед хэрэглэгч ойрын ирээдүйд буурна гэж тооцож байдаг ба энэ тохиолдолд Пигуг үр дүнд хүрч байдаг. Пигуг үр дүн гэдэг нь инфляци болоход хувь хүн бэлэн байгаа мөнгөөрөө илүү ашиг олж болох таваар худалдан авч үлдэгдэл мөнгөө банкинд хадгалдаг. Энэ нь чөлөөт зах зээлийн механизмд тэнцвэргүй байдлын улмаас мэдэгдэхүйц үр дүн олдог. Үүнийг Пигугийн үр дүн гэнэ.

Эрэлтийн инфляци

Эрэлтийн инфляци гэдэг ойлголтыг эдийн засагт хэрэглэдэг. Эрэлтийн үсрэлтийн үед үйлдвэрлэлийн хүчин зүйлийг үлэмж ихээр ашиглаж эхэлдэг. Зах зээлийн хэвийн үед үнэ нэмэгдэх нь хөрөнгө оруулалтын дохио болно. Татварын инфляци гэж бий. Энэ нь төрийн татварын бодлоготой холбогдон гарч ирдэг. Хэрвээ татварын хувь өндөр байвал үйлдвэрлэлийн өсөлтийг хязгаарладаг. Ашгийн ихээхэн хэсгийг нь төсөвт авахад хүрвэл хөрөнгө оруулалтын санхүүжүүлэлтэнд хүнд байдал үүснэ. Үнийн нэмэгдлийн инфляци гэж байна. Эдийн засагт зохион байгуулалтын том хэмжээний өөрчлөлт хийхэд төр уг инфляцийг зориуд бий болгодог.

Албадмал инфляци

Хэрвээ макро эдийн засгийн тэнцвэрийг төрөөс үнийн хяналтаар хангаж байвал түүнийг албадмал инфляци гэнэ. Монгол Улсын хувьд эргэлтийн ифляцийг зөв оношилж, үйлдвэржилтийг дэмжих нь үнийн хөөрөгдөл, ядуурлын түвшин, ажилгүйдлийн шалтгааныг багасгах оновчтой арга хэлбэр болно. Татварын оновчтой зөв, уян хатан бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчин,төрийн бага оролцоотой чөлөөт орчин, төсвийн реформ, төрийн удирдлагын түвшний хууль, эрх зүйн хэрэгжилт чухал байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.