Ц.Даваасүрэн: Оюутолгойг зарсан хулгайч нь АН-ын тэргүүн болох гэж байна
Ц.Даваасүрэн: Оюутолгойг зарсан хулгайч нь АН-ын тэргүүн болох гэж байна. Оюутолгойн эсрэг дуугардаг хүмүүсээ эхнээс нь шоронд хийчихлээ. Б.Бат-Эрдэнэ аварга, Х.Болорчулуун байна уу, байхгүй. З.Энхболдыг шоронд аваачаад хийсэн
Тэрээр ярилцлагынхаа үеэр онцлохдоо, Оюутолгойг зарсан хулгайч нь АН-ын тэргүүн болох гэж байна. Тэгэхээр гаднынхан биднийг луйвардахгүй яах юм бэ. Хулгайч нь АН-ын тэргүүн болоод явж байхаар. Энэ асуудлын талаар дугардаг байсан улс төрчдийг эхнээс нь цэвэрлэсэн. Би үлдчихсэн зогсоод ярьж байна. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга байна уу, байхгүй. Х.Болорчулуун байна уу, байхгүй.
З.Энхболдыг шоронд аваачаад хийсэн. Одоо би энд ганцаараа зогсож байна. Ингэж дуугардаг хүмүүсээ цөөлөөд, Оюутолгойг луйвардаж хулгайлсан хулгайч нарын амьдрал цэцэглэж байна. Тэд намуудын толгой дээр гарч ирж байна.
Тэгэхээр монголчууд бид яаж сайхан амьдрах юм вэ. Баялгаа дээрэмдүүлчээд нуруугаа үүрээд л бүгд зүгээр алхах юм. Ийм байвал яагаад ч сайхан амьдрахгүй.




































































Сэтгэгдэл