ХААН Банк 20 дахь жилдээ 100 оюутанд тэтгэлэг олгоно

Aдмин / Эдийн засаг

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас оюутан залуусын сурч боловсрох эрмэлзлийг дэмжих, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 20 дахь жилдээ орон даяар зарлаж байна.

Энэ жилийн хувьд дараах 2 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт нийтдээ 100 оюутныг шалгаруулан сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгох юм. Тухайлбал,

  1. Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангиа төгсөх сурагчдаас шалгаруулан, ирэх 9-р сард их, дээд сургуулийн 1-р дамжаанд суралцахад нь тэтгэлэг олгоно. Эдгээр сурагчийг 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргээс сонгон шалгаруулах бөгөөд дунд сургуулиас их дээд сургуульд элсэн орох энэ чухал үед нь дэмждэг тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлог юм.
  1. ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт өмнө нь шалгарч байсан 2 болон түүнээс дээш дамжааны оюутнуудад 2026-2027 оны хичээлийн жилд дахин тэтгэлэг олгоно. Өөрөөр хэлбэл, өмнөх хичээлийн жилүүдэд сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоогоор тэргүүлэн, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаа үргэлжлүүлэн дэмжиж, эрдэм боловсрол эзэмшин, сургуулиа төгсөхөд нь бодитой дэмжлэг болох юм.

Тэтгэлэгт горилогчдыг сурлагын голч дүн, нийгмийн идэвх, гаргасан амжилт болон өөрийгөө илэрхийлэх эсээ бичлэгийн үр дүнг үндэслэн шалгаруулах юм.

ХААН Банк өнгөрсөн 19 жилийн хугацаанд нийт 2,360 гаруй оюутан, сурагчид 2.4 тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгож, хүүхэд залуучуудын боловсрол, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамж болон бүртгүүлэх өргөдлийн маягттай ЭНД дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.