Талибууд эмэгтэйчүүдийг соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхийг хоригложээ

Aдмин / Гадаад мэдээ

Афганистаны “Талибан” хөдөлгөөн эмэгтэйчүүдийг нийслэл Кабул хотын бүх соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхийг хоригложээ. Ингэснээр тэднийг нийгмийн амьдралаас улам холдуулж байна. “BBC” телевизэд Буяныг сурталчлах, бузар үйлээс урьдчилан сэргийлэх яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, нийслэл хот дахь соёл амралтын хүрээлэнгүүдэд эмэгтэйчүүдийг нэвтрүүлэхгүй байх чиглэл өгчээ.

Соёл амралтын хүрээлэнгүүдэд лалын шашны хуулийг дагаж мөрдөхгүй байгаа тул ийм шийдвэрийг гаргасан гэж “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ. 2021 оны наймдугаар сард талибууд засгийн эрхийг авснаас хойш эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг ноцтой хязгаарлах болсон байна.

Урьд нь хүйсээр тусгаарлах талибуудын дүрэм журмын дагуу эмэгтэйчүүд даваа, мягмар, ням гэсэн долоо хоногийн гурван өдөр, эрэгтэйчүүд үлдсэн дөрвөн өдөрт нь соёл амралтын хүрээлэнгүүдээр үйлчлүүлэх боломжтой байжээ. Харин одоо эмэгтэйчүүдийг эрэгтэй хүмүүстэй хамт явж байсан ч нэвтрэхийг зөвшөөрөхөө больжээ.


Сэтгэгдэл

Zochin [192.82.87.133] 2022-11-12 13:08:45

Hargis hatuu niigem yum bolov uu? Unuu, margaashiin shiidverees bolood uls niigem hugjihgui. Buruu shashin.

Зочин [66.181.161.106] 2022-11-11 12:55:22

Эдийн засгийн хоригийг жинхэнэ тавих газар байна даа

Mgl [178.165.191.33] 2022-11-11 12:04:03

Ed nar odoo Emegtei hunees turuugui yum baihdaa? Haanaas tursun yum boloo? Mars aas tursun yum bolowuu?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.