Хятадад ирж буй хүмүүсийн тусгаарлагдах хугацааг богиносгожээ
БНХАУ-ын Засгийн газар тус улсад ирж буй хүмүүсийн заавал тусгаарлагдах хугацааг арваас найм хоног болгон богиносгох шийдвэр гаргажээ. Энэ талаар тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээнд дурдсан байна. "Гадаадын орнуудаас ирсэн хүмүүсийн хувьд "төвлөрсөн хорио цээрийн долоон хоногийн дэглэм + гэрийн тандалтын гурван хоног" гэсэн томьёог "төвлөрсөн хорио цээрийн тав хоногийн дэглэм + гэрийн тандалтын гурван хоног" болгон өөрчлөхөөр болжээ. Царт тахал эхэлснээс хойш Хятад улс гадаадын орнуудаас ирсэн хүмүүст хатуу хязгаарлалт тогтоосон. Тус улсын хилээр нэвтэрсний дараа заавал сахих тусгаарлах дэглэмийн хугацаа эхэндээ хотуудаас хамааран 14-21 хоног байсан боловч эрх баригчид аажмаар богиносгож эхэлсэн байна.
Сэтгэгдэл