Киев: Херсон хот руу цэргүүдээ илгээсэн

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас цэргүүдээ Днипр мөрний баруун эргээс буюу тухайлбал, Херсон хотоос бүрэн эргүүлэн татсанаа зарлаж, харин Украины цэргүүд тус бүсийг зорин урагшилж байгааг Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны Хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков баасан гарагт мэдэгдэхдээ тус улсын арми 30.000 гаруй цэрэг, 5.000 орчим техник хэрэгслээ Днипр мөрний баруун эргээс зүүн эрэг рүү эргүүлэн татсан байна. Ингэснээр Украины цэрэг арми тус бүс рүү урагшилж байгаа бөгөөд тусгай зэвсэгт хүчний ангиудын хувьд хэдийнэ Херсон хотод хүрсэн байгаа гэдгийг Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэлдээ дурдлаа.

Хэрсон хот бол мужийн нийслэл бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сараас ОХУ-ын эзлэлтэд орсон гол хотуудын нэг байсан юм. Херсоны бүсийн зөвлөлийн гишүүн хэвлэлийн бага хурлын үеэр тус хот бараг бүхэлдээ Украины мэдэлд эргэн ирсэн гэж мэдэгдсэн байна.

Украины зэвсэгт хүчин "Заасан хил хязгаарт хүрсний дараа Херсон хотод тогтворжуулах арга хэмжээ авч эхлэх юм байна. Оросын цэргүүд чухал объектуудад тэсрэх бөмбөг, бодис зэргийг үлдээсэн байж болзошгүй гэж үзэж байгаагаа Володимир Зеленский мөн мэдэгдэлдээ дурджээ.

Цэргүүдийн араас цагдаа, аврагчид, эрчим хүчний мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнууд зэрэг эн тэргүүнд тусламж үзүүлэх багууд мөн очиж иргэдийн амьдралыг эргүүлэн хэвийн байдалд оруулах ажлуудыг хийж эхлэх юм байна. Энэ мэдээллийг авсан иргэд Херсон хотын төв талбай, гудамжинд гарч тусгай ангийн цэргүүдийг хүлээн авч, өөрийн далбаагаа онцгой байршлуудад байрлуулж буй дүрс бичлэгийг "Ассошиэтэд пресс" дамжууллаа.


Сэтгэгдэл

зочин [139.5.218.38] 2022-11-14 03:30:43

30000 цфэргийг гаргахгүй цохичихсон бол онгирох байлаа. Тийм чадваргүй болохоор яая гэхэв. Харин Днеприйн зүүн талыг чөлөөлөх бол чадахгүй л болов уу. Орос хориглочихсон байгаа. Тэндээс байлдах чөлөөтэй. Ёстой шарна даа. Харин Никлоевск. Мариполийг буцааж авах бол арай өөр сонсогдоно шүү. Түүнийгээ бод. Болоогүй байна аа.

зочин [192.82.77.60] 2022-11-15 14:03:48

Херсоны түр ухралт ялагдал биш. Цэрэг иргэдийн хохирол их гарах ашиггүй байрлалыг түр орхин,хамгаалалт бэхжүүлэх цэргийн хүчийг зохицуулж төвлөрүүлэх тактикийн арга хэмжээ байсан.Украины нацистүүд Коховын УЦС-ыг сүйтгэж,даланг сэтлэн,Хирсон хот түүний орчин нутгийг үерт автуулж,хүн амины асар их хохирол хүмүүнлэгийн сүйрэл учруулах гэж их хичээсэн.Бусад чиглэлээр оросын тал давшилтаа үргэлжлүүлж,Херсон Николаев Одессын нутаг оросуудад эргэж ирэх цаг ойрхон.

иргэг [64.119.25.34] 2022-11-13 06:32:06

Дэлхийн хог болсон яргачин Путины Оросыг устгах нь зөв

зочин [192.82.77.60] 2022-11-15 14:16:12

Барууны харгис хүч, НАТО-гийн олон орны дайралт түрэмгийллээс оросууд ганцаараа эх орноо хамгаалж байна.Баруун оросын баялагт шунаж байна,Эх орныг нь хоолоо ард иргэдийг нь боолоо болгохыг хүсчээ. ОХУ-ыг устгах дэлхийг гацаар ноёрхож,колоний системээ сэргээж,ядуу буурай бид мэт орнуудыг шулж мөлжихийг хичээжээ.Гэвч бүтэхгүй.Тэдний эсрэг давагдашгүй хүч нэгэнт орчлонд буй болсон

Зочин [202.72.240.54] 2022-11-13 04:56:40

Ичээнээс нь гаргаж нүхнээс нь жаахан холдгож байгаад шарчихаа мэдэх байлгүй дээ

Зочин [202.21.124.69] 2022-11-14 04:01:58

ШШШ чааваас даа

Зочин [202.126.89.155] 2022-11-13 08:27:20

Тийм муу хөгийн хохолууд баярлах болоогүй

Зочин [66.181.187.233] 2022-11-13 01:31:05

Михайлд нэг бодол байгаа л да

Pee [202.131.225.197] 2022-11-15 01:22:42

Unsh'san ym aa ch oilgohgui teneg. Mihail chini Siber ruu haant zasgiin uid tsulugdsun Ukrainii yevrei dur shuu dee. yostoi neg...


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.