Япон Улс давхар вирусний давлагаанд бэлэн байхыг анхаарууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Япон Улсад ойрын өдрүүдэд "Ковид-19"-ийн халдвар нэмэгдэж байгаа тул шинэ давлагаа эхэлж байна гэж тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд энэ нь улирлын томуугийн дэгдэлттэй хавсарч эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал үүсч болзошгүй байгаад санаа зовниж байна гэж "Эн Эйч Кэй" мэдээлжээ.

Тус Улсын хувьд томуугийн дэгдэлтэд санаа зовних хэд хэдэн шалтгаан байгаа нь 2020 оноос хойш ковидын цар тахлын дэглэмийн үед тус улсад томуугийн дэгдэлт хүчтэй явагдаагүй тул хүмүүсийн дархлаа энэ өвчнийг эсэргүүцэх чадвар сул байгаа гэж үзэж буй юм байна.

Мөн сүүлийн саруудад хилийн хоригоо сулруулж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах нь нэмэгдсэн байгаа энэ үед ковидын тохиолдол ихсэж байна. Үүн дээр улирлын томуугийн дэгдэлт нэмэгдвэл ачаалал хэт нэмэгдэж болзошгүй байгааг анхааруулжээ.

Тиймээс Японы эрүүл мэндийн мэргэжилтнүүд ард иргэдийг коронавирус болон томуугийн эсрэг вакцин аль алийг нь хийлгэж давхар дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг хүсч байна гэж мэдэгдсэн байна. Мөн айл өрхүүдийг Эрүүл мэндийн яамнаас баталгаажсан антиген өөрөө оношлох иж бүрдэл, халуун бууруулах эмээ нөөцөлж, өвчилсөн тохиолдолд эмчийн зөвлөгөө авахыг уриалжээ.

Мөн албаны зүгээс "Омикрон" дэд хувилбарт зориулсан вакциныг есдүгээр сараас эхлэн Япон улс даяар хийж эхэлсэн ч хамрагдсан хүний тоо бага байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт иргэдийн 8 хувь нь тус вакцинд хамрагдсан байна гэдгийг мэдээлсэн байна. Тиймээс эрх баригчдын зүгээс энэ тоог яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.