Их Британи болон Францад иргэд цалин нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлалаа

Aдмин / Гадаад мэдээ

Их Британи болон Францад олон мянган хүн ажил хаялт зарлаж, инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж, жагсаал хийжээ. Ажил хаялтын улмаас Лондон, Парис зэрэг том хотуудад метроны үйлчилгээ түр хугацаанд зогссон байна. Франц, Британид болсон энэ ажил хаялт Европын нийт төрийн албан хаагчдыг хамрах вий гэсэн болгоомжлол үүсжээ.

Метроны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажилтан албан хаагчид ажил хаяснаас бол өчигдөр Лондон, Парис хотуудад нийтийн тээврийн автобусны ачаалал эрс нэмэгдсэн байна. Тухайлбал Парист 70 гаруй мянган хүн ажил хаяж жагсаалд нэгдсэн нь замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулж, метроны 30 гаруй шугамыг хаажээ. Францын хэд хэдэн хотод хөдөлмөр эрхлэгчид цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардмагц үйлдвэрчний эвлэлийн холбоод нь төрийн байгууллагуудын албан хаагчдын ажил хаялтыг удирдан зохион байгуулжээ.

Мөн Францын зарим иргэд засгийн газрын тэтгэврийн тогтолцоонд хийхээр төлөвлөж байгаа шинэчлэлтийг эсэргүүцэж байгаа юм байна. Британичуудын хувьд ажлын байрны цомхотгол, цалин тэтгэвэр бага, ажиллах нөхцөл муу зэрэг олон шалтгаанаар ажил хаялт зарласан байна. Ажил хаялтын гол шаардлага нь Европ тив даяар инфляц хөөргөдөж, эрчим хүчний үнэ өссөний хариуд шаардлагатай арга хэмжээ авахад чиглэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.223] 2022-11-14 04:43:33

Тэнэг европчууд америкийн ардчиллыг шүтэж дэмжиж сонгох тусам европ даяар инфляци өсч, европ даяар эдийн засгийн хямрал ядуурал ихэснэ. Тэнэг европчууд америкийн ардчилалыг шүтэж дэмжиж сонгох тусам европыг зүглэх цагаач дүрвэгсэдийн цуваа нэмэгдэнэ. Америкийн ардчилал европын орнуудад ямар ч ашиг тус авчрахгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.